Улаанбаатарт 6, Дорноговьд 1, Сэлэнгэд 20 шинэ тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 262 боллоо
2020/11/25
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.
Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтаг шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Энэ 6 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон" гэв.
Дотоодод бүртгэгдсэн 262 халдвар: /2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар/
- Улаанбаатарт 60
- Дархан-Уул 20
- Дорноговь 18
- Орхон 17
- Говьсүмбэр 3
- Сэлэнгэ аймагт 144 байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх