Эрдэнэт үйлдвэр гэр хорооллын иргэдэд 75 тонн нүүрс олголоо

 

     Эрдэнэт үйлдвэр гэр хороололд амьдардаг иргэдийн түлээ, нүүрсний хэрэгцээнд 75 тонн нүүрс олголоо. Уг нүүрсийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 багийн 633 өрхөд 1900 ширхгээр шуудайлан хоёр цэгт багуудаар дамжуулан олгосон байна. Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн: “Энэ хүнд хэцүү цаг үед Эрдэнэт үйлдвэрийнудирдлагууд шийдвэр гаргаж, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлсэн явдалд Баян-Өндөр сумынхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Манай сум 22 багтай. 17 мянган өрхтэй.

     Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрхүүд түлээ, түлш үнэтэй байна гэсэн асуудал тавьсан. Иймээс түлээ, нүүрсний үнэ ханшийг тогтворжуулах, иргэдийг  хямд чанартай түлээ, нүүрсээр хангахад анхаарал тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Аймгийн онцгой комисс,Шуурхай штабаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед зэргэлдээ сумдтай холбоо тогтоож орж ирж байгаа түлшний урсгалыг тасалдуулахгүй нэмэгдүүлж ажиллана” гэв.

Т.Батчулуун