Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
47 минутын өмнө

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч уул уурхай, санхүүгийн салбарын тэргүүлэгч "Фитч" (Fitch Ratings), "Мүүдис" (Moody's) болон "Эс энд Пи" (S&P Global Ratings) агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой" хэмээн өнөөдөр албан ёсоор баталгаажуулж зарлалаа.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад валютын нөөцийн өсөлтийг олон улсын түвшинд эерэгээр үнэлж буйн илэрхийлэл болж байна хэмээн Загджавын Мэндсайхан мэдээлэл өглөө.
Дэлхийн санхүүгийн зах зээлд жин дарах тус агентлагуудын дүгнэлтэд Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирсан, түүхий эдийн экспорт тогтвортой хадгалагдаж байгаа болон гадаад өрийн дарамтыг амжилттай удирдаж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлжээ. Зэрэглэл "Тогтвортой" хэвээр хадгалагдсанаар манай улс олон улсын зах зээлээс бага хүүтэй хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалах суурь нөхцөл бүрдэж байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, цаашид уул уурхайн бус салбаруудыг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх болон мега төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлж чадвал зээлжих зэрэглэлийн төлөв дараагийн шатанд шилжиж ахих боломжтойг онцолж байна.






