Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо
2014/04/24
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.25/ үдээс өмнөх хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсох бөгөөд цаг гарвал өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо