Аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл сэргэхгүй
2020/12/10
Цар тахлын дэгдэлтээс үүдэн бизнесийн салбарт хийсэн судалгаа мэдээллээс харахад аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, худалдаа үйлчилгээний салбар хамгийн их хохирол амсаад байна. Дэлхийн олон орны аялал жуулчлалын салбар жуулчид хамгийн ихээр ирдэг оргил үеэ зуны улирал гэж тодорхойлсон байдаг.
Тиймээс зарим улс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих эрүүл ахуйн дүрмээ сайн баримталбал жуулчид хүлээж авахаа мэдэгдээд байна. Харин халдварт өвчин голомтлон гарч буй зарим улс орон он дуустал жуулчин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, болгоомжилсон хэвээр байна. Гэхдээ хүмүүс аялж зугаалах, амрах газраа цахим ертөнцөөс хайсаар байгаа юм. Сошиал ертөнцөд идэвхтэй суугаа хүмүүсийн судалгаа, хайлтын үзүүлэлтээс харахад ирэх онд хүмүүсийн хамгийн ихээр аялах орноор Арабын Нэгдсэн Эмират улсыг нэрлэжээ. “Lonely Planet” сэтгүүлд мэдээлснээр Швейцарын томоохон аялал жуулчлалын компани интернэтийн хайлтын сүлжээг ашиглан 2021 онд жуулчдын аялахыг хамгийн хүсэж буй газруудыг нэрлэсэн байна. Ингэхдээ нийт 131 орны хэрэглэгчдийн хайлтад дүн шинжилгээ хийжээ. Тухайлбал, америкчууд болон канадууд Японд очих сонирхолтой байна. Харин оросууд Мексикт аялахыг хүсчээ. Европчууд Мальдив руу аялахаар хүлээж байгаа бол өмнөд америкчуудын аялах дуртай газар нь Перу аж. Австраличуудын сонирхлыг Фижи татжээ. Хамгийн сонирхолтой аяллын чиглэлд Катар, Канад, АНУ, Египет зэрэг багтсан байна. “COVID-19” цар тахал, эдийн засгийн хямрал аялал жуулчлалын салбарынхныг ажилгүй, орлогогүй болгож мэдэхээр байгаа учраас эрүүл ахуйн дүрмийг сайн мөрдсөн жуулчдад үүдээ нээж болно гэдгийг зарим орны удирдагчид хэлэлцээд байна.
Тухайлбал, жуулчдын очих дуртай газруудын нэг Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газраас долоодугаар сард гадаадын жуулчид Дубайд зочилж болно гэдгээ мэдэгдсэн. Харин ирэхдээ анхаарах зүйлс нь, жуулчид коронавирусийн шинжилгээ өгснөө батлах баримттай байх эсвэл нисэх буудалд “COVID-19”-ийн халдварыг оношлуулахад бэлэн байх ёстой хэмээсэн билээ.
Азийн орнуудаас Японд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Засгийн газраас боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. “Go to travel” нэртэй энэ хөтөлбөрт аялал жуулчлалтай холбоотой зардлуудад хөнгөлөлт зарлаж, жуулчид ихээр очдог дурсгалт газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ашиглах тусгай купоныг олгохоор тусгажээ. Мөн цар тахлын уршгаар ихээхэн хохирол амссан зочид буудал, аяллын компаниудад нөхөн төлбөр олгох юм байна. Гэхдээ энэ хөтөлбөрт коронавирусийн халдвар их тархсан Токио хотын оршин суугчид одоогоор хамрагдах боломжгүй юм. Судлаачдын үзэж буйгаар аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл сэргэхгүй аж.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Монгол аялал жуучлал · 2020/12/11
ЦАЛИН..УС ТАВ ТУХИЙН ЗАРДАЛ ӨНДӨР..ГЭР БОЛ ХЯМД БАЙЖ БОЛНО...
Монгол аялал жуучлал · 2020/12/11
Монгол хүмүүс маш бүдүүлэг..муухай..архи их хэрэглэсэн..бохир..үйлчлүүлж..хот хөдөө буудалд маш хецүү
Монгол аялал жуучлал баларлаа · 2020/12/11
Монгол аялал жуулчлалаа ..зочид буудлууд аа хараачээ.тэтгэмж..өгч..дараа нь хэрэгтэй шүү дэээ
Зочин · 2020/12/10
Tend chin gadaaduud l honodog shde tegeel unetei baigaa biz, harin mongolchuud bol mashindaa yumuu maihandaa l honodog shd
Бат · 2020/12/10
Аялал жуулчлал хөгжиж болноо ялангуяа энэ салбарынхан шат бүртээ хүнд үйлчилж сурах л шүү дээ энэ асуудлаа шийдвэл маргаашнаас л сайхан болно
Зочин · 2020/12/10
Дотоод аялал жуулчлал хөгжиж болох арга зам...1. Camp-үүд гэрээ хоногийн 70-100 мянгаа больчих 20.000 байхад аялагчид байрлаад л үйлчлүүлээд л байна. Ялангуяа наадмаар 300-500 мянга болгодогоо больчих