Ц.Элбэгдоржийн хажууд Б.Бат-Эрдэнэ илүү хүчтэй
2013/04/10
Та бид Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг ирэх зургаадугаар сард сонгоно. Тиймээс ч “Тэр бөхийн нэр хэн бэ” гэдэг шиг таавар сонгогч олны дунд түгэх болж. Нэг хэсэг нь “Одоогийн Ерөнхийлөгчийг улираах хэрэгтэй” гэж байхад нөгөө хэсэг нь “Бөх маягийн хүн байвал зүгээр” гэх нь бий.
Тэр ч бүү хэл “Өндөр байх хэрэггүй”, “Намхан байх ёсгүй”, “Гадаад хэл сонин биш”, “Ганцаараа байсан ч хамаагүй”, “Олон эхнэртэй бол зүгээр”, “Олон хүүхэдтэй хүн байж болно”, “Охид нь хөөрхөн байх хэрэгтэй”, “Эхнэрийн царай чухал” гээд л явж өгч байгаа дуулдсан. Интернэтийн сэтгэгдлийг харсан ч адилхан. Эргэн тойрны хүмүүстэй хэлэлцсэн ч барагцаа нь нэг иймэрхүү. Гол нь иргэд ингэж янз бүрээр ярилцахтай зэрэгцээд намууд ч өөр, өөр таамаг дэвшүүлж байна. Гэхдээ Ардчилсан намаас бусад нь. Ардчилсан намын тухайд аль эрт одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлнэ гэдгээ олонд зарлачихсан.
Тэр дундаа Н.Алтанхуяг дарга “Ерөнхийлөгч байгаа хүнээ дахин нэр дэвшүүлэх тул хамтын сэтгэлээр дэмжиж ажиллах хэрэгтэй” хэмээх чин сэтгэлийн үгээ намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан дээр уламжилсан. Арга ч үгүй. Ардчилсан намд түүнээс өөр сонголт байхгүй нь үнэн юм хойно бусад нь ч дэмжихээ илэрхийлсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд олон сайн чанартай нэгэн. Тэрбээр Харвардыг төгссөн, орос, англи хэлтэй. Одоо үед гадаад хэлний мэдлэггүй хүн хоёр алхахгүй бүдэрч унах болчихоод байхад Ерөнхийлөгч маань гадаад хэлний мэдлэг өндөр байна гэдэг яах аргагүй давуу тал. Цаашлаад түүнийг олон улсад мэднэ. Ардчилсан засаглалтай улсын төрийн өндөрлөгүүдийн хувьд бол Цахиагийн хүү нүд, чих нь ч гэж ойлгож болно. Тийм ч учраас дэлхий түүнийг Монголд ардчиллыг “импортолж”, ардчилсан нийгмийг байгуулахын төлөө сүүлийн 20 гаруй жил чин сэтгэлээрээ тэмцэж яваа ардчилагч хэмээн харах нь бий. Энэ бол Ц.Элбэгдорж гэх хувь хүний Ерөнхийлөгч байх үндсэн шалтгааны нэгээхэн хэсэг нь. Тэрхүү шалтгаан бүхнийг бүхэлд нь тоочино гэвэл сонины зай талбай хүрэхгүй тул ингэсхийгээд орхих хэрэгтэй болох нь.
Харин түүний эсрэг талд зогсож мэдэхээр байгаа нэг сонирхолтой горилогч бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүний цол гуншин нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга гэдгээрээ олонд илүү танил. Энд тэндэхийн шагнал урамшууллаас нь тоочвол Байгальд ээлтэй төрийн түшээ, Эх оронч төрийн түшээ гэх мэтээр үргэлжилнэ. Үүн дээр нь түрүүлсэн наадам бүрийнхээ тоогоор нэмсээр байгаад хүрсэн хурандаа цолыг нь мартаж болохгүй. Цаашлаад үндсэн хобби барилдах. Үндсэн мэргэшил нь ноцолдох. Дуртай спорт нь бөх. Дурласан хүүхэн нь тамирчин. Эрхэлдэг бизнес нь их сургууль. “Эрдэнэт”-д их юм шахсан матаастай гэх мэтийн хувийн зан араншин, ажил амьдралынх нь түүхийг хүүрнэж болно. За тэгээд бөх хүн гэдгийг нь мэдэх монгол хүн бүр түүнд эрвийх, дэрвийхээрээ туслах гээд гүйчихдэг сайн талтай гэдгийг нь энд дурдахгүй байж болохгүй нь. Саяхан нэг танил маань гэхэд Улсын начин Н.Б “Начин болох нь ч яах вэ. Гол нь дараа нь ажил бүтээх нь л сайхан юм” гэж байна билээ гэх утгатай юм ярьж байсан. Тэгэхээр начин хүн цолоороо далимдуулж, ажил төрлөө өөд нь татаж болоод байхад Дархан аваргын хувьд бол ч бүр ярилтгүй биз. Барихаа ч барина, бариулахаа ч бариулна гээд бод л доо...
Харин хүчтэй, хүчгүйн тухайд бол одоогийн Ерөнхийлөгчтэй харьцуулахад тун хэцүү. Хаанаас нь ч харсан тэр хав дөрвөлжин нэгэн. Нуруу туруу, бол ярих юм биш. Яаж ч бодсон түүнийг моринд мордохын тулд хайрцаг өндөрлүүлсэн гэж шоглох аргагүй. Айлаар хэсэж, амьтан хүнтэй уулзахдаа ярих гол сэдэв нь монгол уламжлал хийгээд үндэсний бөх. Дагуулж явах нөхдийг нь барагцаалахад баахан бүдүүн, хадуу бөхчүүд байх нь ч гарцаагүй. Гэхдээ үүний муу гэж юу байх вэ. Гадныхан “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдгийг мэдээ ч үү, үгүй ч үү. Тийм болохоор Б.Бат-Эрдэнэ аварга маань яаж ч бодсон, яаж ч харсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илүү хүчтэй харагдах нь тодорхой байгаа юм.
Жаахан хэтрүүлбэл онгоцноос буугаад л дэвнэ, шавна. Зодог, шуудагтайгаа НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавина. Гэхдээ англиар биш монголоор. Хэл мэдэхгүй болохоор үүнээс өөр арга байхгүй. Айлд очлоо гэхэд ханцуйгаа шамлаад мах чануулж, айраг таргийг хул, хулаар нь залгилсан шигээ завилаад суучихна. Цагаан сар, улсын баяраар дээл өмсөх нь бол ёстой янзтай. Зохих энэ тэртэй бол ярих юм биш. Тийм ч учраас сүүлийн үед “Харвардад сурсан сураагүй нь хамаагүй хаанаасаа ч хав дөрвөлжин харагддаг хүн Ерөнхийлөгч болбол дэлхийд Монгол Улсыг хүчирхэг харагдуулж чадна” гэсэн мессеж явах болсон байна билээ. Цаашлаад уламжлалаа мэддэг хүн гэдэг ойд төөрсөн сармагчинаас огт өөр гэх мэтээр ярьсан нь ч бий.
Б.Бат-Эрдэнэ аваргын одоогийн Ерөнхийлөгчөөс илүүрхэх үндсэн тайлбарууд нь нэг ийм. Гэхдээ түүнийг дэлхий мэдэхгүй гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Үүгээрээ тэрбээр авлигачаараа яллуулсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч дийлж чадахааргүй тийм сул дорой нэгэн. Тэгэхээр хүчтэй гэж найдах, хүчгүй гэдэгт нь итгэх гэсэн хоёр сонголтын аль, алинд нь эцсийн үнэн гэж байхгүй болчихоод байгаа юм даа.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/04/23
za elebgeeg law dahij z**uuchuud songohgui blguidee araichdee zugeer saihan uran iltgegch gedgiig bugdel ochnoon jil harl****dee tiimee delhii tuuniig tanina hamag yduu ardaara s***u hiij gazar nutgiigene zarsan ****oo odoo elebgeegiin zasgiin gazar, gazar nutgaa baritsa**j bgaad zugeer saihan iin shuljee baiguulsan shuudee odoo manai ulsiin hagsana zaragdsan gedgiig medhuu ted bol garj ireed idej uucha** uls noo hud**dchaad l ywaad ogloo elebgee burhan bish bizdee bi law elebgeeg Mongol hun gedegt ergelzej bna elebgee l eronhiilogchoo songogdood buren buten bsan gazar nutgaaraa oldson oldloo geed bid nar yu hojiw daaj dawashgui ond unlaa ta ***** hun bish l bol neg tungaaj bodooi
Зочин · 2013/04/18
Биеийн харьцаа нь тэмээ, ямаа шиг байж болох ч боловсрол мэдлэгийн зөрөөг яах вэ? Сайхан биеэр бүхнийг бүтээх нь юу л бол Ерөнхийлөгчийн ****банд сур****цах гэсээр байт**** ард түмэн улам дордох байлгүй. Тэгээд ч бөх хүн бүдүүн өвсөнд гэдэгчлэн ард олны амьдр****ын нарийн ширийнийг олж харна гэдэгт нэг л итгэл ******тай байна доо
oogii · 2013/04/14
neeree shvv avarga ilvv hvchtei nertei svrtei chadaltai avarga ylna
Radical · 2013/04/14
Yuo geed hutsaad baigaa ats ve chi zailah muruuruu urd hurshruugee zailaarai chi mongold ulsaa avaad yavj baigaa tusheed cham odooch hurtel ajilsaar baina. Nusaa , bivniihaa baastai archij chadahgui golog ingej soliohgui shuu
Зочин · 2013/04/12
ЭЛБЭГЭЭГ Ч АВАРГЫГ Ч ДЭМЖИХГҮЙ ЕР НЬ МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ХҮН БАЙХГҮЙ Ш ДЭЭ ЯАМААР Ч ЮМ ГАДНААС АВДАГ ЮМ БИЛҮҮ. УРД ХӨРШӨӨСӨӨ АВДАГ ЮМУУ ДАА НЭГ МӨСӨН АМАР
Зочин · 2013/04/12
энэ ч дэндэнээ.хүн олдохгүй бол тэр хоёр нам баянсэлэнгээ нэр дэвшүүлээч, бас өндөр, дээл гоё зохино, шаггүй хэрүүлч, энхбаярын хоёр гар л гэсэн үг.төгссөн сургууль нь адил байхаа.
Зочин · 2013/04/12
батэрдэнэ шууд 1 ээр
Zochin · 2013/04/11
Avargiig bol hundeldeg gehdee erunhiilugch bolood yu hij chadah ve dee. Medleg bolovsrol ged l buhii l zuil deer dutagdana shu de.
Зочин · 2013/04/11
Hahahaha Enhtuvshin ner devshine geed baisan mah 1200 hurchlee une n diildhee baila erh barigchid idchlee ene ter gej ard tumnii umnuus temtsdeg baatar bolj jujiglej bgad bulaigaa delgeed hasagdtsan odoo buduun uvsund halitarna gej naidaad baterdenee devshulkjigam bizdee hahaha. yostoi l MANgaruud
Зочин · 2013/04/11
Avargiin neriig n ashiglaj gargaad MAN-garuudiin utsan huuheldein ajliig l hiilgene shd todhoi
Зочин · 2013/04/11
Xaxaxa baterdeniig songochood yu hiine gej harj suuh ve ain.
Зочин · 2013/04/11
hahaha MAN garuud devshuulj medne shuu. Ugaasaa bulihai n ilreed humuust tanigdaad demjigdeh hungui bolson. odoo avargiig ashiglaj shougaa hiij medeh l garuud shuu. Yaj ch bodson Elbegdj dahiad songogdiishd. Elbegdjiig yaj ch muulsan humuus odoo itgehee baisan. Hiisen buteesen n nudend haragdaj medregdej baiga bizdee. Urd omno n baahan tsaasan deerh too unshihaas ondoo medegddeg yum baigaagui. Tsetserleg surguuliin jijuuruudees ondoo hun avilgiin hergeer shiitguulj baisangui. Avilgiin zagalmailagch Enhbayriig shiitgegdene gej bodoo ch ugui baisan. Ene olon avilgachid ingej barigdaj shiitgegdeh yamar ch bolomjgui bsan ter hetsuu tsagiiig Elbegee l erguulj baigaa shdee.
Зочин · 2013/04/10
Үнэн шүү аварга маань арай илүү нутгаа гэсэн эх ороноо гэсэн сэтгэлтэй байна гэж бодож байна