БЗД-ийн голомтоос 6, Франкфуртийн онгоцоор ирсэн 6 зорчигчоос коронавирус илэрлээ
2020/12/19
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ХӨСҮТ, Зооноз, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнодын салбар лабораторид 11,191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Илэрсэн халдварын 6 нь Улаанбаатарт бүртгэгдсэн буюу БЗД-ийн голомтоос байгаа бол 6 нь 12 дугаар сарын 16-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээгээр илэрсэн байна.
Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.
Ийнхүү дотоодын халдвар 494, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо" гэв.
Хүрлээ · 2020/12/20
Улаанбаатарын хувьд яг хаанаас илэрсэнийг жаахан тодруулаад хэлчихэж байж чадахгүй юу. Дэмий юм яриа л яваад өгөх юм. Энэ 4 хүн чинь тэгээд гудамжнаас илэрсэн юм уу
Бат · 2020/12/19
Энэ онгоцноос олон халдвартай хүн гарсан бол халдвартай эмэгтэйг эх орон нь хүний нутагт хаясан нь монгол хүний үнэлэмжийг харуулсан асуудал боллоо