Утааны асуудал дахин сэдэв болов уу
2020/12/21
Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлчүүд бид гэр хороололдоо утаагүй түлш буюу бидний хэлдэгээр шахмал түлш хэрэглээндээ нэвтрүүлсэн билээ.
Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй байгаа. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн гэр хороолол нэг өдөрт 2800 тонн шахмал түлш хэрэглэдэг аж. "Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар шинэ үйлдвэрийг барьж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай явж байна.
Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна. Хэдийгээр үүнийг хэрэглээндээ нэвтрүүлснээр утаа буурч, олон сайн талыг авчирна гэж сурталчилсан ч гарсан цагаасаа л эхлэн угаартах гэх мэт асуудал ихээр гарч хэд хэдэн хүний аминд хүрсэн.
Энэ жилээс зарим иргэд утаагүй түлшинд итгэх итгэл дахин буураад эхэлсэн ч сүүлийн хэд хоногт нийслэл хотын утаа дахин нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс зарим иргэд үзэл бодлоо илэрхийлж, Утаагүй шахмал түлш гэж хаана ч байхгүй юм байна. Одоо шинэ ДЦС яаралтай барихгүй бол эрүүл Монгол хүнгүй боллоо. Монголчууд өвлийн улиралд утаанд ингэж хордлоо, эрүүл мэндээрээ ингэж хохирлоо гэсэн шинжилгээ, судалгаа харсан хүн байна уу? Байхгүй бараг судлахгүй байх. Та бид дүүрч ирээдүй үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө ЗГ-с шаардах ёстой хэмээн бичиж байна.
Улаанбаатар хотын хувьд яг одоо агаарын бохирдлоороо дэлхийд 4-т явна, шахмал түлшний олон тэрбумын үйлдвэр барьсан даа, үр дүн иймэрхүү хэмээн АН-ын дарга асан З.Энхболд мөн энэ асуудлаар жиргээд авав.
Ямартаа ч энэ жилээс утааны асуудал дахин сөхөгдөж, утаагүй түлшинд итгэх үү, үгүй юу гэдэг нь дахин нэг сэдэв болох нь ээ.
Зочин · 2020/12/22
Түүхий нүүрс түлээд байгаан биш үү яг л түүхий нүүрсний үнэр үнэртээд байнадаа.
Бат · 2020/12/21
Хотын иргэнд жилд 1 удаа татвар ав өгөхгүй нь хөдөө нүү өөр яалтай
Даваа · 2020/12/21
Утаа алга боллоо гэдэг чинь худал юм байнаа.Утаа гамшигийн хэмжээнд Яргайт, Шарга морьт, Санзайн зуслан битүү утаатай байх юмаа.Хэцүү л байна.
зочин · 2020/12/21
хойшоо зуслангийн бүсэд очоод нэг хардаа Шадивлан гэхэд л өмнөх уулын айлууд харагдахгүй битүү утаа гэхдээ хар утаа шүү