ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"12-р сарын 24-ний өдөр 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6 нэмэгдлээ. Улсын хэмжээнд нийт 418149 хүн шинжилгээнд хамрагдсан. ЗӨСҮТ 6 объектод ариутгал халдваргүйтгэл хийсэн." гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"12-р сарын 24-ний өдөр 8863 хүн шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. Улаанбаатар хотод 6 тохиолдол нэмэгдэж, бүгд БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой халдвар байна. 

Улаанбаатар хотын дотоодын халдвар 285 боллоо. Улсын хэмжээнд дотоодын халдвар 611, Батлагдсан тохиолдол 1075 боллоо." гэв.