Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад хийсэн 17764 шинжилгээнд таван хүнээс коронавирус илэрчээ. Үүний хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс бол нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. Мөн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй хоёр тохиолдол нэмэгдлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Шинээр илэрсэн хоёр тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна. Тэдгээр хоёр хүн "Мөнххада" гэх компанийн ажилтнууд юм байна. Тус компани нийт 116 ажилтантай. Одоогоор ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна. Хоёрдогч хавьтал 92 хүн байна гэж үзсэн" гэв.