С.Эрдэнэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар Цагдаагийн байгууллагад өгсөн
2021/01/08
Сүүлийн үед Ардчилсан нам хоёр дарга хоёр тамгатай болсон гэсэн асуудал яригдаж байна. Энэ талаар АН-ын хуульч Т.Мөнх-Оргилоос тодрууллаа.
-Танай намын дарга байсан С.Эрдэнэ сүүлийн үед өөрийгөө АН-ын дарга хэвээрээ байгаа гэж ярих боллоо. Үүнд тайлбар өгөөч?
-АН үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ бичгээр хүсэлт гаргасны дагуу ҮБХ шийдвэр гаргаж чөлөөлсөн. Үүнээс хойш Орон нутгийн сонгууль, ҮБХ-ны хурал, Намын их хурал хуралдаж олон үйл явдал болж өнгөрөхөд намын өнөөгийн удирдлага буюу намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан төлөөллөө хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл дарга байсан С.Эрдэнэ гэнэт гарч ирж өөрийгөө намын дарга гэж нэрлэж байгаа нь хууль бус юм.
-Та бүхэн тэгээд яагаад тайлбар хийгүй байгаа юм бэ?
-Урьд нь намын даргаар ажиллаж байсан хүний хувьд намын өнөөгийн удирдлагууд хүлээцтэй хандаж ирсэн гэж ойлгодог. Гэтэл намыг хууль бусаар илт хагалан бутаргах оролдлого хийж байгаа тул С.Эрдэнийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн хариуцлага оногдуулахаар Цагдаагийн байгууллагад өгсөн.
Хоёр тамганы тухайд АН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад тамгатай холбоотой асуудал дээр хууль бус шийдвэр гаргасан этгээдүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Гэхдээ дээд шатанд нь гомдол гаргасан, Улсын бүртгэлийн байгууллага үүнийг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.
-Тэгэхээр С.Эрдэнэ танай намын дарга биш гэж ойлгож болох уу?
-Улс төрийн намын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулиар намын дарга дүрэмтэй холбоотой асуудлыг улсын дээд шүүх хариуцдаг. Та Улсын дээд шүүхийн вэб сайт руу ороод үзвэл намын даргын үүрэг гүйцэтгэгч нь Ц.Туваан байгаа. Гэхдээ хууль зүйн хувьд ямар ч маргаан байхгүй.
Зочин · 2021/01/09
Одоо ИХ -д сууж байгаа АН-ын гишүүд үнэн сул юмаа хачин уйтгартай юун хуулийн төсөл барих,өөрийгөө ч бараг мэдэхгүй нөхдүүд байнаа түүний дэргэд С.Эрдэнэ чинь мундаг улс төрч хүн шүүдээ.Их хуралд АН ялж чадаагүй нь Эрдэний буруу биш сонгогчид АН -д дургүй байгаагийн тод жишээ.
шаабар · 2021/01/09
Нам тэгэж байгаад удахгүй учир зүйгээ олно. Хажуугаас нь хатгаж өдөөд хэрэггүй. Энэ бол намын доторхи асуудал. Гишүүд нь шийдэг.
Бат · 2021/01/09
АН дотроо олон бүлэг паракцтай нам энэ зөрчил яваад байгаа хэрэг Эрдэнэ даргатай удвал энэ нам мөхнө
zochin · 2021/01/09
teneg erdene uuruu ajlaa ugchuud odoo yu geed hutsaad bgaan be idej uuj hanaagui yu
Зочин · 2021/01/08
Зочин · 2021/01/08
Эрдэнэ муу л хүн байх. Эрх мэдэлд дуртай, эд хөрөнгийн шуналтай л байх. Энэ удаагийн маргааны үнэн зөвийн тал нь Эрдэнийн талд байгаа. Хуулийн хүрээнд асуудал шийдэгддэг бол Эрдэнийн талд, хонгилоо цементэлж бэхжүүлж чадсан бол Тувааны, Тувааны ч юу байхав Баттулгын талд шийдэгдэх байх.