Төрийн ордонд ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус иргэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын  ажилтан байжээ.  Тиймээс МХЕГ болон Барилга хот байгуулалтын яаманд хөл хорио тогтоогоод байна. Уг хоёр байгууллага нь нэг байранд байрладаг тул ийнхүү  хөл хорио тогтоожээ.

Тухайн иргэний PCR шинжилгээнийх нь хариу гартал дээрх газарт хөл хорио үргэлжлэх юм. Тухайн иргэн Баянгол дүүргийн зургадугаар хорооны оршин суугч гэх албан бус  мэдээлэл байна