Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.

Өчигдрийн ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээс хойш Улаанбаатар хотод шинээр Коронавирусийн 32 тохиолдолдол батлагдсан байна. Үүнд:

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 6-р бичил хороолол, 19 дүгээр байранд коронавирусийн 14 тохиолдол  буюу насанд хүрсэн 10 хүн, дөрвөн хүүхдийг өчигдөр байрнаас нь эмнэлэг рүү авч явсан. 

Мөн Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газарт хоёр хоногийн өмнө амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.  ХӨСҮТ-ийн баг тухайн эхийг нярайн хамт ХӨСҮТ рүү шилжүүлсэн юм. 

Тэгвэл эдгээр тохиолдлуудтай нийлээд нийтдээ 32 хүн коронавирусийн халдвар шинээр авсан гэдэг нь батлагдсан байна. 

Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна.

"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ.

Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,568 болсон бол үүнээс 1,033 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 48, хөнгөн 466 байгаа" гэв.