НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 26,248,898 баримт хамрагдсан юм.

Үүнээс,

Үндсэн тохирлын дугаар: 

  • 30 мянган төгрөгийн азтан - 23,431
  • 100 мянган төгрөгийн азтан - 2,362
  • Нэг сая төгрөгийн азтан - 264
  • Гурван сая төгрөгийн азтан - 28
  • Таван сая төгрөгийн азтан - 2
  • 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар:  23058994 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.

Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.