МАХН-ын гишүүд болон Монголын ард түмэнд
2013/04/10
Буурал түүхтэй, баатарлаг улбаатай МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид болон монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүхний амрыг эрье.
МАХН-ын дарга, шударга үнэний төлөө ард түмэнтэйгээ хамт тэмцэж байгаа Н.Энхбаяр хууль бусаар баривчлагдсанаас хойш яг нэг жил боллоо. Н.Энхбаяр гэдэг хүн өөрийн жаргалыг огоорч, ард түмнийхээ төлөө зүтгэж, МАНАН хэмээх бохир бүлэглэл болон олигархиудын эсрэг тэмцсэнийхээ төлөөсөнд яг нэг жил шорон гянданд тарчилж сууна. Түүнийг суллуулахын төлөө Монголын хоёр сая долоон зуун мянган хүн нойр хугасалж, өр нь өмөрч суугаа гэдэгт хэн хэнгүй итгэж байна. Зөвхөн энэ аугаа хүний нэрээр МАХН дахин сэргэлтээ олж, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд бахдам амжилт үзүүлсэн билээ. Үүний үр шимийг намын маань гишүүд дэмжигчид хүртэж байгаа төдийгүй монголын ард түмэн ч бие сэтгэлээрээ мэдэрч байгаа гэдэгт итгэж байна.
Гэвч харгис эрх баригчид түүнийг сулласангүй. Бидний тэмцэл, монголын ард түмний хүсэл сонирхол зөвхөн Н.Энхбаярыг суллаж, цагаатган улс монголынхоо төлөө зүтгэх бололцоог нь хангаж өгөхийг шаардаж байгаа юм. Биднийг зүгээр суулаа хэмээн эндүүрэх хэрэггүй. Чадах ядахаараа л тэмцэж байна. Ойрын үед гэхэд усны Батбаяр, Ангараг хоёр маань Украин явж Тимошенкогийн хэлмэгдсэн тухайд кино хийхээр болж байна. Мөн дэлхий нийтэд, НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллагуудад захидал бичих хөдөлгөөн ч өрнүүлж байна. Түүгээр ч үл барам түүнийг цагаатгах хууль санаачлуулан батлуулах асуудлаар УИХ-д суугаа гишүүддээ шахалт үзүүлж байгаа. Хамгийн сүүлд УИХ-д орсон Ц.Оюунбаатарт Н.Энхбаярын хэргээр болон 7 дугаар сарын 1-ний хэргээр ажлын хэсэг байгуулах шаардлага өгч байгаа боловч одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Харин манай хуулийн зөвлөх Раднаасэд нарын хүмүүс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон гэдгийг олон нийтэд дэлгэхээр кино хийж байгаа гэх мэт чихэнд чимэгтэй зүйл ч бас байна. Үүний зэрэгцээ Н.Энхбаярын хайр ивээл, нэр төрөөр өндөр албан тушаалд хүрсэн зарим хүмүүс түүнийг суллах ажилд хойрго хандаж байгаа нь харамсалтай. Тухайлбал УИХ-ын чуулганыг хаяж гарахад үлдэж хоцорсон Ч.Улаан, эрх баригчдын хүлээсэнд ороод байгаа Н.Удвал, орь залуугаараа энэ аугаа хүний нэр нүүрээр өндөр албан тушаалд хүрсэн дэд сайд Эрдэнэжамъян нар албан тушаалаа алдахаас айн биеэ оторлож суугаа нь огиудас хүргэж байна.
Энэ бүхэнтэй манай иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Баярхүүгээр ахлуулсан хүмүүс цаг үргэлж тэмцэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Бидний удирдагчийн хууль бусаар баривчлагдсаны нэг жилийн ойг угтаж нийт гишүүд, дэмжигчид, монголын ард түмэндээ намын зүгээс хийх ажилд хамтрана гэдэгт итгэж байна. Учир нь ойрын үед Монголд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн маш том хурал болох гэж байна. Энэ үеэр бид зүгээр сууж болохгүй. Монгол Улсыг ардчиллаас ухарсан, дарангуйлагч дэглэмтэй улс гэдгийг дэлхийн олон нийтэд ойлгуулахын тулд та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Үүний үр дүнд Н.Энхбаяр даргыгаа суллахад нэг алхам ойртоно гэсэн үг. Мэдээж хууль бус баривчилгааны тухай кино хийгээд дууссан. Үүнээс гадна МАХН-ын ажлын албаны дарга Нанжид, МАН-ын хэвлэлийн албаныхан хамтран хотын мэр Э.Бат-Үүлийн хууль бус үйл ажиллагааны эсрэг өргөн хүрээтэй кампанит ажил зохион байгуулагдах гэж байна. Мөн Ц.Элбэгдоржийг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Монголын нийт ард түмэн эсэргүүцэн босно гэдэгт бас итгэж байна. Манай намаас зохион байгуулж байгаа шударга ёсны Их Хуралдай баруун, зүүн бүсүүдэд маш амжилттай болсоныг тэмдэглэхэд таатай байна. Ард түмний хүсэл сонирхолыг харж байхад Монгол Улсад ганц л Ерөнхийлөгч байдаг нь харагдаж байгаа. Тэр хүн нь мэдээж Н.Энхбаяр.
Н.Энхбаяр гэдэг МАХН. Н.Энхбаяр гэдэг Монгол Улс гэдгийг та бид төдийгүй даян дэлхий мэднэ. Хамтдаа тэмцэж Ерөнхийлөгчөө аварцгаая.
МАХН-ын хэсэг нөхөд...
cpxjdipbd · 2013/04/21
yNzPwk ccfhszerdcgf, [url=http://kabmayghbvax.com/]kabmayghbvax[/url], [link=http://zpboybaotkgz.com/]zpboybaotkgz[/link], http://s**furpzzgyk.com/
Radical · 2013/04/14
N.Enhbayar eronhiilegch maani edej uusan avsan zavishsanaaraa baga baij bolno gehdee, ene uls turiin togtoltsoo, tiin alban haaghchiin sistem , gazriin dargra , heregtei gesen mestuudiig bugdiig in avilgal heel hahuuliin togtoltsoo bolgoson hun gedgiig ard tumen menee oilgoochee... Zuvhun ene in uuruu daaj davashgui nugel, eleej barashgui yal honog bizdee. Odoo eniig baihgui bolgoh gej yaj ih hicheej bainaa...
Зочин · 2013/04/11
harin ch awah yostoigoso baga yal awsan yum shig sanagdsan tv9 ruu humuusiin tolgoig ugaaj demjihgui bga setgulchdig n ajilas n halj, suuldee ehchuder showudaj bj yalig n bagasgaa bzdee. hamgin yumand itgemthi showudj boloh genen tsailgan humuus n eejuud ged l songoj awsan bzde, hunees ichher zuil higegui yum bol ter interpolo haigaad bga hund yund n tgj sanaa zowood boliulah gedzahia biched bdag bnada
Зочин · 2013/04/11
Za mongol hvn bvr lab bish shvv ene bicheed baigaa hvn joohon sanaa zobmo yum tootoi heden abilhal absan hvmvvs l aisandaa gargaj abah geed baigaa biz .
Зочин · 2013/04/11
za bolio boli t1gtene biz
Зочин · 2013/04/11
odoo bvr baitlaa Enkhbayaraar uls noo tusuuldug bolchihoo arai ch dendnee zvgeer, iim hachin hvn dmjilj bga yum shig yum bichehee bolimo yumaa vneheer durgvi hvrmeer yumaa
Зочин · 2013/04/11
pahhhhhhh yaj ingej bichij bna aa heden ter bumaar n idcheed harin ch baga avsandaa bayrlaad suuj bhiin ond jargalaa ogoloo gene uu Bitgii AASH
Зочин · 2013/04/11
minii huwid bol enhbayariig ugaasaal huuli bus zuild hucheer uulj hison gej boddog 7 n sariin 1 ii bodit buh zuiliigl chadlaaraa ard tumend delgesen shuudee ! terniiheel tuluusund hiigeegui hergee nuruundaa uurch shond sondog ! ene elbegee darga uuru yu hiigeed bgaan be tsaaziin yalgui uls ntr geedl 6n hun shataaj alaad bgaa humuusiig tegeed tolgoig ni ileel tejeegeel nasaar ni ni ch gejdee usereel 10n jil suugaal nogoo l neg songuuliin shou gedeg erunhiilugchiin shool gedeg yumaar ni garaad irne biz ! iim iim shaldir buldar yumaar huutsulduj umnuh ursuldugchduu hereg tohoj shond suulgaj bgaa tiim huniig bi harin uzen yaddag ! Ene huniig idsen uusan ni unenl gedeg ter buh hergiig nudeeree harsan hun bnuu er ni ! ardchilaliihan garj ireheereel turiig businuulj bgaal buuh yum odoo bas erunhii saidaa hed hed solij te1tewdeeenhbayariig demjeed suid bolood guihguich gelee enhbayariig idej uuj ulsiin hurungu shamshigduulsan gej bi law bodohgui bna
Зочин · 2013/04/11
Za bitgii tenegt. Terbumarn idej usan hun 3 n jil harinch baga bishuu.
Зочин · 2013/04/11
solioh yma aa 2 say 700 myngan hun enhbayrin tuluu noir hoolo hugaslan bga ch gh shig yu we . bi law enhbayr t durgui
Зочин · 2013/04/11
Aa bitii aash
Зочин · 2013/04/11
нөгөө Эрдэнэ жамьяан чинь одоо юу болчиховоо биеэ оторлоод гэнээ энэ чинь интерполд захиа гээд байсан биздээ энэ МАХН нам нээрээ алах юмаа маргааш нь намын даргаа танихаа байчихваааааааа
Oyutan · 2013/04/11
Sain bna? MAXH geed l bhiin magtaad bgaanmuu muulaad bgaa ym u? Bichsen zuilees chin harhad uls noo hugjuulei gesen uls turchiin sanaa ogt alga!!! Neg huniig avrah geed bgaa ym u? uls niih uimeen samuund avtuulah geed bgaa ym u? bichsen zuil tani utga zuin aldaatai bna.
Зочин · 2013/04/11
comment entrr ustgaj tenegteerei admin guai....