Ерөнхий сайд Чингис бондыг хэрхэн зарцуулж байгаагаа тайлагнана
2014/05/01
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдөр гурван асуудал хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Тодруулбал
1. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, анхны хэлэлцүүлэг/:
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ГАНБААТАР танилцуулна.
2. “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/.
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, эцсийн хэлэлцүүлэг/.
14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар”. мэдээлэл өгнө.
Энэ талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2014/05/02
Ih idsenee h**** ni hiigeed bna Mongol suirlee yaduurliin tuulid hurlee