УИХ-ын гишүүн Д.Арвин худа ргагүй улстөрч гэдгээ өнгөрсөн сонгуулийн дараа харуулсан нэгэн. МАН-аас дөрвөн сонгууль дараалан нэр дэвшиж гишүүнээр сонгогдсон тэрбээр УИХ-ын 2012 оны дахин сонгуулийн дараа гэнэт л намдаа гомдож, “Миний эсрэг ажилласан” хэмээн намаас гарах өргөдлөө өгч , АН-д урваж байв.

Тухайн үед ёстой л “Хүний хэл, нохойн хуцах” л болсон доо, хөөрхий. Түүнийг өөр намд элсэх болсон шалтгааныг тааж ядаад байх зүйлгүй. Наанаа гомдол ярьж байгаа ч цаанаа төрөх эмнэлгүүдийн тен дерээс мөнгө завшсан булхайгаа дарахын тулд АН-д гишүүнээр элссэн явдал юм. Д.Арвин гишүүн АН-д бүгсэнээс хойш олон таван үг дуугарахгүй, амаа хамхиснаар өөрийнх нь булхайтай тендерийн асуудал нэг хэсэг намжсан. Гэтэл тэрбээр саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа өнөөх л хударгагүй зангаа харин ч нэг гаргаж өгчээ. Түүний ярианаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар идэх хоол, унтах нойроо хасч алдаа, оноогүй ажиллаж, өмнөх Засгийн газрын үйл лайг үүрч яваа юм байх. Уг нь “Давхар дээл” тайлах асуудлаар ярилцсан юм билээ. Гэтэл одоогийн Засгийн газрыг өмгөөлж хамгаалаад “Давхар дээл” тайлах асуудлаар намынхаа эсрэг кноп дарсан гишүүдээ ад шоо үзэж байгаа нь илт байв. Адилхан эмэгтэй гишүүн Р.Бурмаагийнхаа талд зогсох болов уу гэтэл огт тийм сэтгэл байхгүй нь ярилцлагаас харагдаж байна лээ. Тэрбээр “МАН-ынхан өөрсдөө засаг, төр барьж байхдаа бүгдээрээ “Давхар дээл”-тэй сайдууд байсан шүү дээ. 

Өөрсдийнхөө үг, үйлдлийг мартчихаад өнөөдрийн Засгийн газрыг унагахаар улс төрийн тоглолт хийж байгаа нь УИХ-ын сонгуульд удаа дараа сонгогдсон соёлгүй, ёс жудаггүй гэдгийг харуулж байна. Одоо энэ тоглолтоо зогсоох хэрэгтэй” гэжээ. Түүний хувьд, улс төрийн ёс жудаг ярьж суух хүн мөн үү гэдэгт асуудал байна. “Улс төрийн соёлтой байтлаа намаасаа урваж, сонгогчдын өөдөөс “нулимж” өөр намд элсдэг юм уу. Жудагтай байтлаа төрөх эмнэлэг барина гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбумаар нь халаасалдаг болж байна уу” гээд түүнээс асуух асуулт олон байна. Д.Арвин гишүүнийг төрийн мэдлийн барилгын тендерт байнга ногоон гэрлээр ялалт байгуулж, татвар төлөгчдийн мөнгөөр хэтэвчээ зу заал даг нэгэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өмнө нь УИХ-д гурван удаа Хэнтий аймгаас сонгогдож байсан ч хийсэн гавьяа, хэлэх үгээр тааруухан тэрбээр сүүлийн хоёр сонгуулиар Баянзүрх дүүргийн иргэдийн саналаар УИХ-ын суудалд тухалсан. Ингэхдээ баянзүрхчүүдийн эмзэг сэдэв болох төрөх эмнэлгээр сонгуулийн уриагаа хийж, ялалт байгуулсан юм. Сонгуулийн амлалтаа хэрэг жүү- лэхээр өөрийн барилгын ком паниа тендерт оролцуулаад гүйцэт гэгчээр шалгаруулчихна. Хөөрхий сонгогчид “Эмэгтэй хүн өөр юм аа. Зовлон ойлгож байна. Ашгүй бид төрөх эмнэлэгтэй болох нь” гээд түүнийг дэмжиж төрийн төлөөлөл болгосон. Харамсалтай нь түүний компанийн эхлүүл сэн төрөх эмнэлгүүд “амарждаггүй” юм. Эсрэгээрээ эмнэлэг барих нэрийдлээр өөрийн компаниар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалдаг. Тухайлбал, 2010 оны эхээр III төрөх эмнэлгийн өргөтгөл хэмээн сүр дуулиантай шав тавьж, том самбар дээр 2012 оны гуравдугаар сард ашиглалтад орохоо мэдэгдсэн 150 ортой шинэ төрөх эмнэлгийн барилга өдгөө суурь цутгахаас өөр хийсэн ажилгүй дөрөв дэх жилдээ дүнсийж байна. Мөрөөдлийн шинэ төрөхийн гүйцэтгэгчээр нь Д.Арвин гишүүний “Их өргөө” ХХК шалгарсан. “Их өргөө” компанийг эмнэлгийн тендерт ямар шалгуураар хэрхэн сонгож, ялуулсан нь тодорхойгүй. Тэгээд ч уг тендерт өрсөлдсөн гэх компаниудын мэдээлэл ч тун хомс байдаг юм билээ. Энэ барилгын нийт төсөвт өртөг 2011 онд есөн тэрбум байсан бол 2012 онд долоон тэрбумыг нэмж нэхэмжилсэн гэдэг. Нэмж хөрөнгө гаргахыг шаардсан нь дахин тендер зарлаж “Цамхаг констракшн” компани гүйцэтгэхээр болсон явдал. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар “Их өргөө” ХХК нэг тэрбум төгрөгөөр тус эмнэлгийн суурийг хийсэн гэдэг. Тэгэхэд нэгдүгээр төрөхийн өргөтгөл болох таван давхар байрыг зургаан тэрбумаар барьсан санагдана. Ийм л зөрүүтэй байна. Үүнээс хойш Д.Арвин гишүүн төрөх эмнэлгийн тендерт амташсан гэж хэлж болно. Учир нь Д.Арвин гишүүний “Их өргөө” ХХК Яар магийн дэнжид 300 ортой Эх, нялхасын эмчилгээний цогцолбор барихаар тендерт ялж, 2010 оны арван- хоёрдугаар сарын 30-нд шав тавьж зэн гэрлэж байв. Тэрбээр тус ком - панийнхаа барилгын ажл ыг эхлэхдээ улсын төсвөөс 12 тэрбум төгрөг буюу 80 хувийн төлбөрийг компанийнхаа данс руу шилжүүлж авсан гэдэг. Өөрөөр хэлбэл, уг цогцолбор 17 тэрбум төгрөгийн өртгөөр баригдана. Харин төлбөрийнхөө 80 хувийг авсан мөртлөө өнөөг хүртэл барилга ашиглалтад орох байтугай өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ширхэг тоосго ч өрөлгүй өнөөдрийг хүрэв. Барилгын үйл явц цаашид хэрхэн өрнөх талаар “Их өргөө” компанийн инженер н.Дэлгэрцогтоос лавлахад “Би ажлаа хүлээж аваад удаагүй байна. Тиймээс мэдээлэл өгөх боломгүй” гэв. Харин ЭМЯ- ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер н.Эрхэмбаяраас тодруулахад “Барилгын ажил өнгөрсөн жилийн наймдугаар сард зогссон. Саяхан аудитын шалгалт ороод хариуг УИХ-д өргөн барьсан байгаа. Гүйцэтгэгч компаниар “Нийслэл өргөө”, “Пума” компани ажиллаж байгаа” гэв. Төрөх эмнэлгийн барилгын цутгамал төмөр бетон зуурмагаас сорь цын дээж аваагүй, бетоны бат бөх байдлыг мэргэжлийн ит гэмж лэгдсэн лабораториор шинж лүүлээгүй зэрэг “но”-той асуудлууд илэрсэн гэх үндэслэлээр барилгын ажил зогсчээ. Мөн “Цахилгааны эх үүсвэргүй” гэдэг шалтаг хэлдэг. Уг нь аливаа барилга байгууламжийг барихдаа нэн тэргүүнд 

дэд бүтцийн асуудлыг хэлэлцэж, тендер зарлах эсэхээ шийдэх ёстой. Үүнийг эхнээсээ зөв хийгээгүйгээс Д.Арвин гишүүний халаасанд 12 тэрбум төгрөг орсон. Ямар ч тог цахилгаан байхгүй, зам харгуйг нь шийдээгүй, мөн цэвэр, бохир усны шугамыг нь шийдэлгүйгээр төрөх эмнэлгийн барилгын тендер зарлаж “Их өргөө” ХХК шалгарсан нь ихээхэн хардалт төрүүлдэг. Хэрэв Д.Арвин МАН-ын гишүүн хэвээр байсан бол элдэв шалгалтаар ороод хүндхэн байдалд орох байсан биз. Тэрбээр үүнийгээ мэдэж үнэгэн заль гаргаж АН-д шарвасан үйл явдал юм л даа. Ийнхүү төрөх эмнэлгийн барилгаар гаршсан Д.Арвин гишүүн татвар төлөгчдийн 12 тэрбум төгрөгийг золигт гаргачихаад урваж шарваад увайгүй загнаж яваа нь ёстой л жудаггүй санагдаж байна. Түүнийг намаасаа урваж АН-ыг сонгож байхад намын нөхөд нь “Тендерийн мөнгийг завшсан” хэмээн АТГ-т мэдэгдэж байсан. Харамсалтай нь Д.Арвины ард АН байхад хэрэг яаж шийдэгдэх билээ. Түүнчлэн “Их өргөө” компани өнгөрсөн онд Олимпийн хорооноос хэрэгжүүлж буй “Спортын бэлтгэл, сургуулилтын төв”-ийн барилга гээд хэд, хэдэн газрын барилгын тендерт ялсан. Тэгвэл өнөөдөр орон сууцны хороолол барьж байгаа хэмээн даналзаж байна. Уг компани ихэвч- лэн цахилгаан дулааны асуудлыг нь шийдэж өгөөгүй, дэд бүтэц татах боломжгүй газарт тендер авдаг. Тэгээд болсон, болоогүй барилга эхлүүлж “Дэд бүтэцтэй болгох боломжгүй учраас барилгын ажил зогссон” хэмээн мөнгө угааж сурсан компани. Иймд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа томоохон ажлыг түүж авчихаад “Дэд бүтцээ шийдэж өгөөгүй” хэмээн ажил гацаадаг УИХ-ын гишүүн Д.Арвины “Их өргөө” ХХК-ийг шалгавал ихээхэн “но” илрэх учиртай. 
 

Б. Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Монголын үнэн сонин