Ж.Чинбүрэн: Вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй
2021/02/18
Манай улс “COVID-19”-ийн эсрэг дөрвөн төрлийн вакциныг оруулж ирж, хүн амынхаа 60 хувийг эхний ээлжид хамруулахаар төлөвлөөд байгаа билээ. ДЭМБ-аас зөвшөөрсөн AstraZeneca вакциныг оруулж ирэх ажлыг эхлүүлж, энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн болохыг Эрүүл мэндийн сайд онцолсон. Вакцинжуулалтын бүх зардал, төсвийг баталж, шийдсэн бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн болохыг Ерөнхий сайд мэдэгдсэн.
Тэгвэл вакцинтай холбоотой худал, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа нь иргэдийн дунд эргэлзээтэй олон асуудлыг үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр иргэдээс тавьсан вакцинтай холбоотой асуултуудад Засгийн газраас байгуулсан вакцин оруулж ирэх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариулт өгчээ.Энэ үеэр тэрбээр вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй гэдгийг сануулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй. Дэлхий дээр хоёр төрлийн халдварт өвчнийг вакцинаар устгасан байдаг. Манай улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг, хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг “Үргүй болгодог” гээд бослого гаргаад сүйд болж байсан жишээ бий.
Үүний үр нөлөөгөөр одоо хүртэл манай улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаа хийж чадахгүй явсаар жил бүхэн 160-аад эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар алдаж, 400-450 эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс буруу мэдээлэл тарааж, эсрэг байх улс төрийн сэдэв вакцин биш шүү гэдгийг хэлмээр байна” гэжээ.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Бат · 2021/02/19
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Чимээ · 2021/02/18
Энэ чинбаяр гэдэг нөхөр чинь их намчирхдаг, коммунист маягийн хүн байна лээ дээ. Чи Их хуралд юугаа хийхэв дээ. Сайдын суудал горьдоод олдсонгүй. Гишүүнээсээ татгалзаад чаддаг ажлаа хийвэл барав биш үү цаашаа
Zochin · 2021/02/18
Хэнийг хэлээд байгаа юм?
Хүрлээ · 2021/02/18
Та нар биш юу боллоо гэж эрүүл мэндээр улс төржих вэ дээ. Та нар бидний төлөө санаа тавихгүй юм чинь өөрсдийнхөө муу амыг өөрсдөө л бодож байгаа юм шүү дээ
Баатархүү · 2021/02/18
Эхлээл эхэс дээдэс та нар минь тариулаарай. та нар дандаа түрүүлээд хүртчихдэг шүү дээ
Баатар · 2021/02/18
Дархлаа тогтоож чадахгүй байна гээд Европын хэд хэдэн орн бас Өмнөд африкийн БНУ лав энэ оруулж ирэх гэж байгаа вакцинаас татгалзсан шүү
Хүрлээ · 2021/02/18
Одоо манайд орж ирж байгаа вакцинаас чинь европын улс орнууд татгалзаад эхэлсэн шүү. Дордос биднийг бас боловсролгүй, хэлгүй, дүлий гэж бодоогүй биз дээ
Zochin · 2021/02/18
Хэн ч улс төржүүлээгүй.