Сүүлийн үед улстөр халуухан өрнөж байна. “Давхар дээл” тайлах тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх хэрэггүй хэмээн олонхийн бүлэг хүч түрж, Н.Алтанхуяг болон энэ Засгийн газрын сайд нарын айдсыг үргээж өгсөн.

Гэтэл үүний дараа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлахаар хүсэлт гаргасан юм. Энэ нь зүгээр нэг хувь хүний шийдвэр гэхээсээ илүүтэй намын доторхи бүлэглэл фракцийн эрх ашиг, хувь улстөрчийн томоохон нүүдэл хэмээн харагдаж буй. 

Тиймээс айдсаа гээгээд байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүдийн айдас ч эргэн хургажээ. Харин Ерөнхий сайд Н.Алианхуяг Х.Баттулга сайдыг дуудаж уулзаад “Чи нэгэнт ажлаа өгөх хүсэлт гаргалаа. Хамгийн гол нь дараа дараагийн улстөрийг хийхгүй эвтэй байя. Таны энэ байдал үргэлжилбэл, намын нэрэнд маш муу нөлөөлөл үзүүлнэ” хэмээн гуйжээ.
 

Ч.Дорж