Хатуу хөл хорионы үед вакцинжуулалтыг бүрэн зогсоохоор шийдвэрлэв
2021/04/10
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй.
COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.
Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ.
Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.
БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)
Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ.
2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм.
Зочин · 2021/04/11
Орт хийхгү байснаас ядаж хувараь гаргаад нэг цагт хоёр хүн ч болсон хийхэд яадаг байна аа. Яагаад ажлаа хийж мэдэхгүй байна аа. Ер нь яах гэж ажлаа хийж чадаж байсан, халдвар оруулж ирэхгүй хамгаалж байсан Сарангэрэл сайд, Энхтүвшин сайд хоёрыг сольсон юм бэ? нөхдүүдээ
Батаа · 2021/04/11
Ванцинжуулалт зогссон бол ПСР шинжилгээний цэгээ нэмчихээчээ
Худлаа · 2021/04/11
Эд нар дандаа ингэж худлаа ярьж байдаг юм. Энэ хөл хорионы үед л вакцинжуулж дуусгах юм сан гээд байсан. Гэтэл болохоор яг эсрэгээр нь яриад эхэлдэг. Ёстой тэр дороо бухаж булздаг. Яг үнэндээ хоёр дахь тунгаа тооцоолоогүй дуусгачихсан байхгүй юу. Хүүхдээс дор тооцоогүй, ажил хийсэн болж дүр үзүүлдэг, энэ төрийнхөн.
Зочин · 2021/04/10
Вакцин нь байгаал бол хийж л байхгүйдээ харин ч цаг хожино