ЭМГЭНЭЛ
2021/06/03
ГОМБОСҮРЭНГИЙН ТҮНЖИД
(1931-2021)
Гомбосүрэн овогтой Түнжид 2021 оны 6-р сарын 1-ний өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Түнжид нь 1931 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бухын багт Гомбосүрэнгийн 2-р охин болж мэндэлжээ. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр мал маллаж эгэл жирийн амьдралаар өсөн торнисон юм.
1949 онд Далхаа овогтой Далайтай гэр бүл болж 10 хүүхэд төрүүлж, одоо таны минь үр хүүхдийн үргэлжлэл болсон ач , зээ нар тань өнөр өтгөн айл болжээ. Г.Түнжид нь 1960 онд гэр бүлийн хамтаар Улаанбаатар хотноо суурьшин амьдарч, нийтийн хоолны трейстед тогоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан.
10 сайхан үр хүүхэд төрүүлсэн элбэрэлт ачлалыг төр засгаас үнэлж Алдарт Эхийн 1 болон 2-р одон хүртээсэн билээ.
Таны минь үнэнч тууштай шударга зан чанар, үр хүүхдээ гэх үнэнч сэтгэл, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг заасан үлгэр дууриалал, үнэт сургааль эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
DR. PRADHAN · 2021/06/06
Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна.
Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ.
Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Зочин · 2021/06/05
Зочин · 2021/06/04
ум мани бад мэ хум
Ум сайн амгалан болтугай · 2021/06/03
З
зоин · 2021/06/03
ум сайн амгалан болтугай
Ум мани бад мэ хум · 2021/06/03
Ум ма ни бад мэ хум