19:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 47 хувьтай байна.
2021/06/09
19:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 47 хувьтай байна.
Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 43% байгаа бол Баганхангай дүүргийн ирц 56% давлаа.
Аймгуудаас Хэнтий аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 53%-тай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 37.6%-тай байна.
Сонгогчдын насны бүлгээр авч үзвэл 55-аас дээш насныхны оролцоо 54%-аас давсан байгаа бол 20-29 насныхны ирц 30 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, залуусын оролцоо тун хангалтгүй байгааг доорх зургаас харах боломжтой.