2485 хүн халдвар авч, 15 хүн нас барлаа
2021/07/01

Цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна.
Улсын хэмжээнд 8000 гаруй хүнээс шинжилгээ авахад 2485 хүнээс халдвар илэрч, ковид-19-ийн хүндрэлээр 15 хүн нас барлаа.
Үүнээс 1437 нь Улаанбаатарт, 1048 нь орон нутагт бүртгэгджээ. Системд алдаа гарснаас эдгэрсэн хүний тоо эцсийн байдлаар нэгтгэгдээгүй байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. 






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					