Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь Монгол Улсын импортын тээврийг бүрэн гацаасан. Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг тээвэр зогссоноос болж Монгол Улсын төсвийн орлого тасархад хүрсэн.

Түүний хүү Х.Нямдоржийн Ай Ти Би ХХК нь Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Замын-Үүдэд ноёрхлоо тогтоосон өөрийнхөөсөө бусад ачааг явуулахгүй байсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрэн зогссон. Эхнэр Ганзул нь УБТЗ-ын бүх вагоны хуваарьлалтыг хийдэг бөгөөд нүүрсний экспорт бүрэн зогссон байна. АТГ-аас Л.Халтарыг шалгасан бөгөөд эхнэр хүүхэд хоёр нь тээврийн бизнес хийдэг болохыг тогтоосон бөгөөд энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдээлэл өгсөн аж. Тийм учраас Л.Халтарыг хамгийн түрүүнд огцруулах боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярих яриа бүрэн дууссан бөгөөд маш их хэмжээний санхүүгийн зөрчил үүссэн. Өөрийнхөө рентген зургийг бариад 3 эмнэлэгт амь тэмцэн очоод ч үйлчилгээ авч чадаагүй Монгол хүн гудамжинд нас барсан. Ямар ч өчиггүй шууд огцруулах болзолоо хангасан.

Замын-Үүдийн онигоо болсон МХЕГ-ын дарга Т.Гантулга ажлаа мэдэхгүй, хэтэрхий агаарын, амьдрал мэдэхгүй цэвэр гарлаж явсаар байгаад ийнхүү Ерөнхий сайдын гэнэтийн шалгалтад новш болтлоо албаны нэр хүндээ унагааж ийнхүл огцрох болзолоо хангалаа. Ийнхүү ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар Зам тээврийн Л.Халтар, Эрүүл мэндийн С.Энхболд, мэргэжлийн хяналтын дарга Т.Гантулга нарыг огцруулахаар боллоо.

Эх сурвалж: Khorig.com