Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээллээ. 

Сүүлийн 24 цагт 1,496 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал,

  • Зөөвөрлөгдсөн 0
  • Улаанбаатар хотод 806
  • Орон нутагт 690 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 3,858 хүн эдгэрчээ.

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тодруулбал,

  • Хөнгөн - 7,523
  • Хүндэвтэр - 3,470
  • Хүнд - 1,004
  • Маш хүнд – 192 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд  нийт нас баралт 689 болов.