Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.  Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,286 шинэ тохиолдол батлагджээ. Үүний

  • 510 нь Улаанбаатар хотод
  • 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 164,155 болов.

Мөн өнгөрсөн хоногт 2,041 иргэн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас 10,047 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл

  • хөнгөн 6,269
  • хүндэвтэр 2,679
  • хүнд 929
  • нэн хүнд 170 хүн байна.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан зургаан иргэн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.