“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.

 

Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23 дугаарт жагсаж байгааа. Өнөөдөр 07 цаг 30 минутаас тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13 цаг 30 минутаас медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өнөөдөр явагдах 2 дасгалаар буудлага спортын тэмцээнүүд өндөрлөж байна.

Токиогийн олимпын өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жингийн урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож байгаа. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөт бөхийн барилдаанууд өглөө 10.00  цагаас эхлэх бөгөөд манай бөх 7 дахь барилдаанд дэвжээнд гарна.

 

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн тэмцээнд хүчээ сорих Монголын 2 эмэгтэй тамирчин өнөөдөр өрсөлдөөнөө эхлүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10 цаг 50 минутаас тэмцээнээ эхлүүлэх бол эмэгтэйчүүдийн -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14 цаг 50 минутаас эхлэх юм.