Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болж байна. Энэ жинд "Лондон-2012" Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож байна.

Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдан цэвэр ялж шөвгийн 8-д шалгарлаа.