Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокиг цэвэр ялсан.

Улмаар дараагийн тойрогт Европын аварга, ОХУ-ын Ханум Велиеватай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө 8:5-аар ялж, хагас шигшээд шалгарлаа. Түүний дараагийн барилдаан 17 цагаас болох юм.