Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдаж, үзэгчдийн суудалд шилжлээ
2021/08/03
Чөлөөт бөхийн -62 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж 11:42 цагаас Х.Болортуяа зодоглолоо. 25 настай тэрээр эхний тойрогт Энэтхэгийн 19 настай Сонам Сонамтай барилдаж ялсан.
Улмаар шөвгийн наймд Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд байгаа Тайбе Юсеинтай барилдаж, 10:0 онооны харьцаагаар ялагдлаа.
Х.Болортуяагийн хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар ийнхүү олимпод зодоглолоо.