Өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ны өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Б.Хонгорзул зодоглож байна. Эхний шатанд тэрбээр Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиертэй учраа таарлаа.

Барилдааны эхний үед Б.Хонгорзул хоёр оноо авч илүүрхэж байсан. Харин хоёрдугаар үед хоёр бөхийн барилдаан тун ширүүн өрнөж, Францын бөх таван оноо авч тэргүүлж байсан ч барилдаан дуусахаас 13 секундийн өмнө манай тамирчин дахин хоёр оноо авлаа.

Энэ үед Францын Матилд Ривиер нуруундаа гэмтэл авсан байж болзошгүй учир барилдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж ялалтыг Б.Хонгорзулд өглөө.

Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайтай оноолт таарлаа. Барилдааныг ТВ5 телевизээр шууд дамжуулж байна.