Талийгаачид арай намын харьяаллаар хандсан юм биш биз
2014/05/13
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт амьсгал хураажээ.
Талийгаач тус хорих ангид саатуулагдаад 28 хонож байсан бөгөөд түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Бид талийгаач чухам юунаас болоод гэнэт нас барсан талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Д.Амарсайхан дарга нас барсан нь үнэн. Гэхдээ одоогоор яг юунаас болсон бэ гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эмч нар ирж задлан шинжилгээ хийгээд шалтгааныг нь тогтоох байх.
Талийгаачийн хувьд нойр булчирхай нь өвддөг гээд хорих ангийн эмч нарт үзүүлж байсан. Бид анхан шатны тусламж үзүүлж улмаар дараагийн шатлалын эмнэлэгг хандах гэж байтал ийм харамсалтай явдал боллоо" гэсэн хариултыг өгч байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн энэхүү гэнэтийн мэдээнээс болж гүн шоконд орж, "Бид батлан даалтад авах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч хяналтын прокурор нь зөвшөөрөөгүй. Түүний бие муу байсан. Гомдолтой байна. Холбогдох хууль хяналтынхан талийгаачийг яагаад батлан даалтад гаргаагүй юм бэ, магадгүй энэ нь хэн нэгний захиалга, улс төрийн даалгавар байсан юм биш биз" хэмээн ярьж гомдолтой буйгаа дахин дахин дуулгаж байсан.
Үнэндээ талийгаачийг 2012 оноос эхлэн оролдож эхэлсэн. Тодруулбал, талийгаачийг 2012 онд шатахууны үнийн гэнэтийн өсөлтөд буруутай хэмээн ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд тэрбээр энэ шийдвэрийг үл зөвшөөрч үндэслэлгүй хэмээн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад байсан юм. Төрийн албаны зөвлөл түүний гомдлыг 2012 оны нэгдүгээр сард хянан хэлэлцээд "Ямар ч үндэслэлгүй халсан байна" хэмээн ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Гэвч түүнийг ажилд нь эргүүлж аваагүй бөгөөд тун удалгүй АТГ-аас Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компаниас авлига авсан байж магадгүй хэмээн шалгаж эхэлсэн юм.
Тухайн үед энэ асуудлаар олон нийт янз бүрээр дуу хоолойгоо илэрхийлж, "Петрочайна Дачин Тамсаг" компани байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг шүүхээр тогтоосон. Энэ үед Газрын тосны газрын даргаар Д.Амарсайхан ажиллаж байсан учраас түүнийг буруутгаж байна гэх зэрэг мэдээлэл гарч байв. Гэвч АТГ-ынхан түүнийг авлига авсан эсэхийг тогтоохоор шалгасаар байсан бөгөөд 29 хоногийн өмнө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Талийгаачийн хувьд МАН-ын Бага хурлын гишүүн. Төрийн байгууллагад насаараа зүтгэсэн эрхэм. Магадгүй иймээс л талийгаачийн ар гэрийнхэн "Түүнийг өвчтэй учраас батлан даалтад гаргах хүсэлт тавиад байхад зөвшшөөрөөгүй нь арай намын харьяаллаар ингэж хатуу хандсан юм биш байгаа" гэх үгийг дайж байгаа юм. Яагаад гэвэл ШШГЕГ бол Хууль зүйн яамны харьяа. Салбарын сайд нь Ардчилсан намын нөлөө бүхий эрхэм.
Иймээс өчигдөр болсон энэхүү гэнэтийн явдалд олон нийт харамсч Х.Тэмүүжин сайдын мэдлийн газарт байсан МАН-ын нөлөө бүхий нэг эрхэм харамсалтайгаар амиа алддаа хэмээн ярьцгааж байна. Мөн талийгаач үнэхээр эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан бол яагаад эмнэлэгт хэвтүүлээгүй, батлан даалтад гаргаагүй вэ гэсэн асуудлыг ч хөндөхөөс аргагүй бөгөөд Х.Тэмүүжин сайдын "нялх амраг"- аар тодроод байгаа С Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч "том" хүний нөмөр нөөлөгт байдгаа харуулж шоронгийн камерт биш хорихын эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Гэтэл Монголын төрд зүтгэсэн хүнд яагаад анхаарал тавихгүй байсан юм бэ" гэх асуулт Хууль зүйн сайдад хаяглан илгээхээс аргагүй юм.
Зочин · 2014/05/14
mongoliin tor zutgesen hundee heterhii ih hatuurhdag boloo yu daa. Um sain amgalan noirsoh boltugai
Зочин · 2014/05/14
Avilga avsan ni barag l todorhoi shde. Ilchlegdehees aisan garuud yavuulchij bgan bishuu. Ardchilsan namiig erguuldej bhaar ard ni ilreh geed aigaad tegeed amind ni hursen ardiin namiig uhaach. Engiin irgen ch ineeg oilgohtoigoo bna
Зочин · 2014/05/14
Та нар одоо сайхан далим гарлаа гэсэн шиг Тэмvvжин хөвvvнийг боорлоно биз, vхсэн хойноо. Авилга хvний аминаас vнэтэй болтлоо ялзарсан байгааг та нарт нvдэн дээр чинь харуулаад байна, Эздээ барьж өгөөгvй энэ хvний ар гэр хэр сайн ивээлд орохыг нь харин харчаарай.Бусад авилгачид ч гэсэн эзэддээ үнэнч байхгүй бол энэ мэтээс доор нохойн үхлээр үхнэ шүү. Загалмайлсан эцэг элчээ явуулж татгалзахын аргагүй санал тавьсан гэдэг нь ***************** хараад ч ойлгомжтой байна .
oojoo · 2014/05/14
Харамсалтай хөөрхий Миний бодлоор бол хамтран хэрэгт холбогдож болох одоогоор илчлэгдээгүй том гарууд алсан байх даа Сэтгэлийн хөөрлөөр хамаагүй хүн хардах хэрэггүй