Монголын төрийн сүлд, төрийн далбаа шашинжчихсан...
2021/08/16
Төрийн сүлд, далбааг өвөг дээдсийн гүн ухаарал дагуу залгамжлан авах ёстой
Төв Азид эх газрын эрс тэс уур амьсгал буй болж, мянганаас мянганд улам хахиршиж, дээр нь сүүлчийн галавт (антропоген галав) болж өнгөрсөн 17 удаагийн хүйтрэл, мөстлөгийн улмаас олон зүйлийн хөхтөн амьтан үхэж сөнөжээ. Төв Ази дахь байгалийн шалгарал, шалгалт өөр аль ч бүс нутгийнхаас нэн хатуу, хайр найргүй байв. Сүүлчийн 200 орчим мянган жилийн туршид, тэрчлэн сүүлчийн дулаарал эхэлсэн одоогоос өмнөх 10 мянган жилийн эхэнд ч Төв Азид хүмүүс байнгад оршин ал төрөхөд нэн хүнд байжээ. Газар тариалан эрхлэх, суурыних бүү хэл нүүдэлч малчид, анчдын хувьд ч тэсэх, тэвчих боломжгүй шахам хүнд бэрх зуунууд үргэлжилсээр байлаа. Гэлээ ч олсч хэлний цөөн тооны малчид болон анчид аргагүйн эрхээр Төв Азийн өндөрлөгтөө эзэн болон үлдсээр л байжээ. Тэдний нэг өвөг монголчууд байлаа. Өндөр уул, нуруудаар сүрэглэн бэлчигч аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлж чадсан өвөг монголчууд мөнхүү бүс нутгаа орхин дулаан, чийглэг уур амьсгалтай газар нутаг руу нүүдэллэн одохыг ер хүсээгүй байна. Энэний гол шалтгаан нь хонь ба ямаанд нь ээлтэй төрөлх орчин болох аргаль ба янгирын уугуул нутаг газраас холдож чадахгүй байсан зүй ёсны эко таталцал юм. Дээр нь ан гөрөөгөөр амьдардаг өвөг монголчуудын томоохон овгуудтай байнгад харилцаж социал таталцал ч мөн хүчтэй нөлөөлжээ. Учир нь нүүдэлчид малчдын зарим хэсэг нь мал даган нүүдэллэхийн зэрэгцээ бас ан гөрөө хийж, анчин овгуудаас эхнэр авч, булга, суусар. шилүүс мэтийн үс арьсыг мал аж ахуйн зарим бүтээгдэхүүнээр солилцож, тал хээрийн бүсэд ган, зуд болох үед хойшоо бүс рүү шилжин нүүдэллэж өвөл, хаврын саруудыг өнгө байсан холбоо, харилцаа ч малчдын хувьд чухал та тооцохоөс өөр аргагүй том хүчин зүйл мөн байв. Малчин ба анчин өвөг монголчууд газар нутгийн хувьд зэрэгцэн оршдгийн дээр бүгд л өвөг монгол хэлээр ярьдаг, ижилхэн зан заншилтай, соёлын үнэт зүйлүүд нь ч адилавтар, дээр нь ураг төрөл, худ худгуйн холбоотой болох тул өөрсдийгөө нэг угсаатан гэж тооцдог байжээ. Ер нь өвөг монголчуудын хувьд нэг угсаатан лолон бүрэлдэж төлөвшсөн үйл явц бусдаас хол хөндий, оорцог аж төрж байсны улмаас их эрт, бас их түргэн болж өнгөрсөн онцлогтой билээ. Иймээс тэд харилцан таталцсаар, уугуул газар нутагдаан хоргодсоор, угсаатны хувьд улам ихээр нягтарч бэхжсээр л байжээ. Түрүү төрийн зохион байгуулалттай болсон тэр зуунуудад өвөг монголчуудын тоо толгой мөн ихэд өсчээ. Өвөг монголчуудын байршсан газар нутгийн баруун, өмнөд, зүүн талаар оршин аж төрж байсан өөр хэлтэй нүүдэлчид ч мөн мал аж -хуй эрхэлж, угсаатны хувьд бүрэлдэцгээж, түрүү төрийн зохион байгуулалттай болцгоосоор байв. Газар тариалан эрхэлдэг суурин иргэдтэй хил залгаа оршдог байсан зарим нүүдэлчин аймгуудаар ламжин орж ирдэг байсан соёлын үнэт зүйлүүд, шашин суртал, ан үйлийн нөлөө, хаялага өвөг монголчуудын хувьд ч мөн бага бус байжээ. Энэний ул мөр, үлдэгдэл, эд өлгийн зүйлс Монголын хөрс шороон доороос олдсоор байна.
Өвөг монгол аймгууд Хүннү хэмээгдсэн анхны төр улсыг байгуулжээ. Энэ нь магадгүй нүүдэлчдийн байгуулсан анхны төр у лс байсан ч байж болох юм. Хүннү хэмээгдсэн энэ жижгэвтэр эр улс НЭГДҮГЭЭРТ, Бусад улс орноос алсад оршдог, ХОЁРДУГААРТ, Алтайн нуруу, түүний өвөр говь, мөн өмнө үгийн их говь цөлөөр баруун, баруун урд, урд зүгээсээ найдвартай тамгаалагддаг, ГУРАВДУГААРТ, Монголын зоригт анчид, эрэмгий дайчид, хөнгөн морьт цэрэг эрт цаг үеийн хүрээлэлдээ ч айдас, хүндэтгэл төрүүлдэг байснаас мянга шахам жил харь улс рны халдлагаас чөлөөтэй, тайван аж төрсөөр байжээ. Он удаан килийн мөнхүү тайван амьдралын нөхцөлд монгол угсааны хүн гч ихэд өсөж, төр засаг нь ч нэлээд бэхжиж төлөвшжээ. Хаан шанью), вангууд, түшмэд, жанждаас бүрддэг төв төрийн нэр, сүр ихэд өндөржжээ. Төрийн бэлгэдэл болсон туг, сүлд ч буй болжээ. Нүүдэлч малчдын амьдрал, хувь заяанд онцын нөлөө бүхий нар, ар, галын дүрсийг, мөн морин эрдэнийхээ сүр хүчийг илтгэдэг дэлний хялгасаар урласан цагаан тугийг сүлд, далбаа болгон дээдэлж заншжээ. 8 зовхист тэлж татсан цагаан тугаа “Төрийн 9 хөлт цагаан туг” хэмээн нэрийдсээр иржээ. Төрийн тугийн оройн хэсэг нь жадны зэв адил чандмалан урласан сар, нар, галын дөл юм. Цэргийн жанжин тугийг хар хялгасаар бүтээсэн, мөн оройн хэсэг нь төрийн тугны адил сар, нар, галын дөл байх болжээ.Ингэж л монгол угсаатай хүмүүс нэгэн төр улс болж, нэгэн туг сүлдний дор нэгдэж, улс төр-цэрэг-дипломатын харилцааны биеэ даасан тусгаар субъект болж төлөвшжээ. Хүннү улс эхэлж хэл, соёл нэгтэй, ойр зэргэлдээ оршигч монгол аймгуудаа хаман нэгтгээд ихэд хүчирхэгжиж, улмаар Төв Ази дахь олон хэлний том жиж нүүдэлчдийг мөн хүчлэн дагуулжээ. Ийм үйл явцын төгсгөл нь эцэг Түмэн шаньюгийн үед хүчээ авч, хүү Модун шаньюгийн үгд бүрэн хэрэгжжээ.
Монголчуудын төр улсын түүх, уламжлал наана хэлэхэл 3000 орчим жилийн настай ажээ. Төрийн нь туг, сүлд ч 3000 орчим жилийн түүхтэй юм. Тийм эрт дээр үед зохион бүтээгдсэн атлаа тун ч утга төрөлдөр ийм туг, сүлд ер олон биш нь тодорхой билээ. Өдрийн гэрэл, илч болсон нараа, шөний гэрэл гэгээ болсон сараа, гэр орны маань илч, гэрэл болсон галаа, дээр нь монголчуудын хүч, хийморь болсон морин эрдэний сүр дөл гэгдэгч дэлийг туг, сүлд болгосон нь үнэхээр л гүн ухаарлын илрэл мөн болно. Гэтэл ухаалаг өвөг дээдсийнхээ энэ төгс төгөлдөр бүтээлийг өнөөгийн бид юугаар сольчихоод байна вэ? Төрийн далбаа маань хоёр өнгийн даавуу болж, дээр нь "сайн цагийн мянган бурханы тамга” дараастай байх болов. Сое ; гэх тэмдэг бол монгол хүний бүтээл биш, Занабазарын бүтээл биш юм. Энэ бол “Сайн цагийн мянган бурханы тамга” гэгдэгч сахиусны төв хэсэгт байдаг зураг болно. Энэ зургийг “Хийморь лундааны сахиус” болох морины буруу талд нь “ачаалан зурж” төрийн сүлднийхээ голд байрлуулчихаад байна. Чингэж Монголын төрийн сүлд, төрийн далбаа шашинжжээ.
VIII Богд төвд хүн, шарын шашны лам болохынхоо хувьд “сайн цагийн мянган бурханы тамга”-ыг шүтэж болох л доо. Гэтэл мөнхүү тамга өнөөдрийг хүртэл Монголын төрийн далбаан д т байсаар л байна. Тэр ч бүү хэл Монголын төрийн сүлдний голд нь төвд нь байрлах болчихжээ. БНМАУ-ын шинэ, хуучин хоёр сүлд харин энэ гажуудлаас ангид байлаа. Төрийн далбааны ишин талд наад зах нь сар, нар, гал гурваа байрлуулчих ухаан дутжээ.
“Сайн цагийн мянган бурханы тамга”-ны төвд байдаг дүрсүүдээр чухам юу юуг бэлгэддэг гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монгол улсад маань алга байна. Мухар сүсэг биднийг хаашаа хөтлөөд байгаагийн нэгэн тод жишээ, илрэл энэ юм.
Одоо 1991-1992 оных шиг үймээнт үе биш. Судалж, бодож, бясалгаж байж Үндсэн хуулиа өөрчлөх боломж бүрэн байна. Төрийн сүлд, далбаагаа ч өвгөдийнхөө бүтээснээр нь уламжлан авцгаая. Монголчууд бид төр засгийн түүхэн их уламжлалтай ард түмэн билээ. Юун “Сайн цагийн мянган бурханы тамга”, юун хийморь лундааны морины буруу талын соёмбот гөлөм?
Эх түүхдээ эргэж эзэн нь болцгооё!
Ер нүүдэлчдийн, тэр дундаас монголчуудын хувьд үнэхээр л онцолж үзэх, хүндэтгэн игүтэхээс өөр аргагүй, байнгын, бодитой зүйлүүд бол Нар, Сар, Гал гурав болно. Мөн нэлээд хожуу буй болсон эрхэмлэвээс зохих өөр нэгэн шүтээн бол адуу, морин эрдэнэ-аргамаг хүлэг билээ.
Наргүй бол илч дулаан ч үгүй, гэрэл гэгээ ч үгүй, ургамал амьтан ч үгүй болох шалтгаалцлыг монголчууд их эрт таньж мэдсэн ард түмэн. Таньж, ойлгоод зөвхөн зогссонгүй бүр ач, гавъяаг тооцож тахин шүтэх болжээ.
Жилийн туршид ердөө л 12 шөнө сар үгүй (хав харанхуй) байдгийг, нар шингэхдээ “өөрийгөө орлуулж сарыг үлдээдгийг” ч өвөг монголчууд эрт таньжээ. Хэрэв нар ингэж санаа тавиагүйсэн бол жилийн 365 шөнө бүгд л битүүн болж хувираад “хав харанхуй ноёрхлоо тогтоож” хүмүүс бид шөнөдөө бүрэн сохрох байв. 12-хон л битүүн байдаг нь их аз заяа билээ. Сарны ачаар бид 353 шөнө нүдтэй байдаг.
Галыг хүн зохион бүтээгээгүй, бас нээгээгүй. Гал бол ерчлон ертөнцөд мөнхөд байсан зүйл. Хүмүүс түүнийг маш олон зориулалтаар ашиглаж, манаж, дуртай үедээ гал гаргаж л сурчээ. Галын ач, гавъяаг өвөг дээдэс маань үнэлж, хүндэлж, нэгэн шүтээнээ болгожээ. Гал, сар хоёрыг нарны дээр доор тун ч зохистойгоор байрлуулаад өвөг дээдэс маань монгол угсаатны сүлд, Монгол төрийн сүлд болгон авчээ. Энэнээс илүү их хүндэтгэл төрүүлэхээр, энэнээс илүү их төгс төгөлдөр, хүмүүний мэлмийд өртөх төдийд л бишрэл дагуулах өөр ямар дүрс, зураг байх билээ.
Юун сахиус, юун тарни, юун ид шид! Юун соёмбо, юун мянган бурхны тамга!
Судлаач, профессор Д.Чулуунжав