Нэгнийгээ зодсон өсвөр насны охидын бичлэгийг тараахгүй байхыг санууллаа
2021/09/06
Нийгмийн сүлжээнд өсвөр насны охид зодолдож байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар тодруулбал Өвөрхангай аймагт энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн “О”-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгажээ. Ингэхэд 12 настай А, Х нар нь 2021.05.19-ний өдөр уг зөрчлийг үйлджээ.
Тухайн хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажилласан байна.
Түүнчлэн Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.
DR. PRADHAN · 2021/09/09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
Зочин · 2021/09/06
өмхий амаа угаж чадахгүй бж хүний нялх хүүхдэд хар бохир савараа хүргэж хэл амаар доромжилж новшийн охидууд зөндөө шүү өөрсдийг нь дэлбэ алгадаад амбаардаад хөөж явуул муусайн золбин гөлөгнүүд нийлж охидыг дарамтлахгүй болтол шанаа өг ийм золбин болтол хүүхдээ өсгөж бга эцэг эхчүүд хүүхэдээ анхаар архичин айлын хүүхдүүд биз ялзарсан хүмүүжилтэй писдакууд