Сүүлийн хэдэн өдөр цаг агаар сэрүүсэж байгаатай холбоотойгоор айл өрхүүд галлагаа эхэлж, угаартаж нас барах тохиолдлууд гарсаар байна.

Тодруулбал, өчигдөр /2021*09*06/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд оршин суух 24 настай Б, 23 настай Т нар гэртээ, мөн дүүргийн 33-р хороонд оршин суух 53, 45, 48 настай иргэд угаартсан байдалтай нас баржээ.

Нас баралтын шалгааныг илүү нарийвчлахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Угаарын хийнд хордохгүйн тулд утаа мэдрэгчээ тогтмол ажиллуулах, ажиллагаа нь хэвийн байгаа эсэхийг шалгах, өрхөө бүтэн бүтээхгүй байх, яндангаа пийшин зуухнаасаа сугалахгүй байхыг сэрэмжлүүлж байна.