Ковидын эмчилгээнээс арбидол эмийг хассан нь эм ханган нийлүүлэгчдийг алдагдалд оруулах эрсдэлтэй
2021/09/13
Төрийн ордонд болж буй хөрөнгө оруулагчдын уулзалтаас
Эмийн холбооноос дараах мэдээллийг өглөө:
-Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байв.
Зочин · 2021/09/13
Алдагдал ч яах вэ тэр эмийг уугаад хордож эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг хэн хариуцах вэ ард түмэн амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байх уу