Х.Баттулга гишүүний сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл одоо түүний албанд хэн очих нь вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Одоогоор тогтсон нэгэн байхгүй ч хэд хэдэн хүний нэрс дуулдаж байгаа талаар “Зууны мэдээ”сонин  өнөөдрийн  дугаартаа нийтэлжээ.

 

Ингэхдээ МоАХ-ын фракц эсвэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамандаа ажиллаж байгаа эрхмүүд болон АН-ын сул гишүүд гэсэн гурван хувилбар байгаа аж. Харин Х.Баттулга гишүүний хувьд сайдын суудлаа МоАХ-д шилжүүлэх хатуу байр суурьтай байгаа талаар эх сурвалж дурджээ.

 

 

Тэгвэл түүний хүслээр МоАХ-аас хэн гэгч эрхэм байж болохыг хэлж мэдэхгүй юм. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газрын дарга Ц.Баярмаа, Х.Баттулга сайдын зөвлөх Б.Мөнхтуяа нарын нэрс хүчтэй яригдаж байгаа аж. Түүнчлэн тус яамны дэд сайд Ц.Туваан  хамгийн их магадлалтай хүнээр тодроод байгаа гэнэ. Мөн үүний хажуугаар УИХ-ын гишүүн Д.Нямхүү нарын цөөнгүй хүний нэр дуулдаж эхэлжээ.

 

Өмнө нь Х.Баттулга гишүүнийг сайдын албаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн даруйд орны хүний асуудал аль хэдийн яригдаж эхэлсэн байв.  Тухайн үед тус яамны төрийн нарийн Х.Золжаргалыг халааг нь авна гэсэн бор шувуу нисч явсан бол өнөөдөр энэ талаарх тодорхой мэдээлэл алга байна.   

Б.Цацрал