“Эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” уриан дор 160 ширхэг чацарганы шүүс өгөв
2021/09/15
“Эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” уриан дор есдүгээр сарын 13-ны өдөр маск зүүж, биеийнхээ температурыг шалгуулж, гараа ариутгасан Бурханы сүмийн итгэгч гишүүдийн төлөөлөл Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зочилж, 500 мл савлагаатай 160 ширхэг чацарганы өтгөрүүлсэн шүүс хандивлалаа.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх)-ээс зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын тархалт улам бүр дэгдэж буй өнөө үед өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх, вакцинжуулах ажлыг тасралтгүй хийсээр байгаа эмнэлгийн ажилтнуудад халуун сэтгэлийн дэм өгч, урам хайрласан юм.
Тэднийг халуун дотноор угтан авсан тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Наран-Эрдэнэ хэлэхдээ, “Эмнэлгийн салбар маш хүнд байна. Ажилчид корона вирусын халдвар авч, хүний нөөц дутмаг байгаа. Манай эмнэлэг дотрын, мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн, мэдрэл, хүүхдийн зэрэг 10 гаруй тасагтай, 420 ортой ч 505 болгон ороо нэмэгдүүлэн ачаалал ихтэй ажиллаж байна. Ийм хүнд хэцүү үед тусалж байгаад маш их баярлалаа” гэж талархал илэрхийлэв.
Бурханы сүмийн албаны хүн “Сүмийн гишүүд “Ковид-19”-с урьдчилан сэргийлж, өвчтөнүүдийг эмчлэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудыг дэмжиж, урамшуулахын тулд зүрх сэтгэлээ нэгтгэн хийж буй энэхүү үйлс эмнэлгийн ажилтнуудад урам хүч өгөөсэй гэж хүсч байна” гэжээ.
Бурханы сүм хэзээд хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хөрш нийгэмдээ тусламжийн гар сунгасаар иржээ. Бурханы сүм өнгөрсөн сард “Ковид-19”-р өвчилсөн өрхүүдэд туслах зорилгоор Баянгол дүүргийн ИТХ-д 1.2 сая төгрөг хандивласан байна. Тухайн үед Баянгол дүүргийн ИТХ-аас "Сэтгэлээрээ эмчилье" уриан дор сайн үйлсийн аяныг өрнүүлж байсан бөгөөд уг ажлын хүрээнд тус дүүргийн батлагдсан өвчтөнүүдийн ар гэрийнхэнд эм, эмнэлгийн хэрэгсэл өгчээ. “Ковид-19”-с урьдчилан сэргийлэх хандив тусламжийг ч мөн идэвхтэй үзүүлсээр байгаа юм байна. Өнгөрсөн оны 7-р сард Эрүүл мэндийн яаманд 10,000 амны хаалт хандивласан бөгөөд 8, 9-р сард Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд 4000, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төвд 3000 маск тус тус хандивлажээ. 12-р сард “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байгаа иргэдэд 1 шуудай гурил, 5 кг будаа, 2 кг элсэн чихэр, 1л-н тос бүхий 30 багц хүнсний бүтээгдэхүүнийг 30 өрхөд хандивласан байна.
“Ковид-19” гарахаас өмнө цусны донорын зэрэг өргөн цар хүрээтэй хөдөлгөөнүүдийг тасралтгүй зохион байгуулж, цусны архаг хомсдолыг арилгахад хувь нэмрээ оруулсан бөгөөд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж цэвэрлэгээний ажил, мод тарих ажлыг зохион байгуулсан нь байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулсан байна.
Дэлхийн 175 орны 7500 сүмд 3.2 сая итгэгч бүртгэгдсэн Бурханы сүм гамшгаас үүссэн хор уршгийг арилгах, хүрээлэн буй орчныг цэвэрлэх, цусаа хандивлах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн дэмжих гэх мэт сайн дурын үйл ажиллагааг явуулдаг. Үүгээр дамжуулан хүн төрөлхтнийг аврахын тулд золиос болсон Христийн хайрыг бусдад үзүүлж, гэр бүлийнхнээ хайрлан халамжилдаг “Эхийн сэтгэл”-ээр дэлхийн өнцөг булан бүрд байгаа айл өрхийн аз жаргал, сайн сайхны төлөө ажилладаг. Энэ оны эхний хагас гэхэд Бурханы сүм 21,000 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь 58 жилийн турш өдөр бүр сайн дураараа ажилласантай тэнцэхүйц тоон үзүүлэлт юм. Энэхүү тасралтгүйгээр, хичээнгүйлэн явуулсан сайн дурын үйл ажиллагааг нь өндрөөр үнэлэн АНУ-ын ерөнхийлөгч Байден, Трамп, Обамагийн засгийн газраас ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагналыг (хамгийн нэр хүнд бүхий шагнал) 48 удаа хүртээжээ. Үүнээс гадна БНСУ-ын гурван засгийн газраас ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, “Ногоон алим (Green apple)” шагнал зэрэг олон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас 3000 гаруй шагналыг хүртээжээ. Монголд ч мөн Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон төрийн бусад байгууллагуудаас хүндэт өргөмжлөл, талархал олгосон байна.
G. Norowsambuu · 2021/09/28
Etseg Eh burhandaa talarhaj baina. Amen
N.Binderiya · 2021/09/22
Hund hetsuu tsagt Ekhiin hairiig tugeesen Burhanii sumiinhend talarhaj baina.Buh delhii EKHIIIN hairaar biye biyenee hairladag bolbol ETSEG EKH BURHAN yamar ih bayarlah boloo.
Отгон · 2021/09/21
Мундаг шүү
Unurhyy · 2021/09/21
Sain yil hiisen baina
Зочин · 2021/09/21
Энэ хүнд
Зочин · 2021/09/21
Орос 14 сургуулийн ард талд Бурханы сүм дэлхийн авралын зар нийгэмлэг гэж байгаа
Г.Ганцэцэг · 2021/09/21
Энэ хэцүү цагт хүний төлөө гэсэн чин үнэн тангарагтаа эзэн болж өөрийн амь, ар гэрээ хүртэл үл хайхран ажиллаж байгаа Монгол улсын өнцөг булан бүрд ажиллаж байгаа бүх эмнэлгийн ажилтнууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Хайр нь оргилж халуун сэтгэл нь бялхаж байдаг Бурхан сүмийн итгэгч нартаа дахин дахин талархалыг өргөе.Баярлалаа. Хайртай
Зочин · 2021/09/21
Kovid- yn haluun cegt ajiillaj bui humuust tavij baigaa ene hair halamj uneheer cag uedee tohirson nudee olson ajil yuma. Burhany Sumiinhend talarhah uils ih gargaj baidagt bayarlaj baina
Зочин · 2021/09/16
Маш сайхан мэдээ байна. Сайн үйлс улам дэлгэрэх болтугай
Зочин · 2021/09/16
Бат-Эрдэнэ · 2021/09/16
Үнэхээр гайхалтай. Ийм цаг үед нүдээ олсон тусламж, сэтгэлийн бэлэг байна.
Зочин · 2021/09/16
Зочин · 2021/09/16
Huuhdiin parkaas deeshe yvhr aynda burhanii sum gd garaad irnee
Зочин · 2021/09/16
Ямар сайн хүн зон бэ? Дэлхийн бараг бүх улсад нэгдмэл сэтгэлээр сайхан ажил өрнүүлдэг сайн хүмүүс юмаа. Гайхалтай. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай
Зочин · 2021/09/16
amjilt husie
Зочин · 2021/09/16
mundag sum ymaa haana baidag boloo ochih ymsaan
Зочин · 2021/09/16
Woow bayarlalaaa..Ta bvhend ervvl enhiig hvsie
Зочин · 2021/09/16
Zovoh tsagt nuhriin chanar tanigdana gedeg dee. Hund uyd biy biydee setgeliin dem bolson saihan ayan urnuuldeg sum bna. Iim l sum olon boloosoi
Bayarmaa · 2021/09/16
mash ih taalagdaj baina
Зочин · 2021/09/16
Сайхан мэдээ байна
Зочин · 2021/09/16
Сайхан байна аа
Зочин · 2021/09/15
Баярлалаа