Судалгаа: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ретингээрээ тэргүүлж байна
2021/09/20
MEC компани ээлжит судалгааны дүнгээ танилцуулж байна. Судалгааны мэдээллийг есдүгээр сарын 14-16-ны хооронд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулжээ.
ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛС ТӨРЧИД
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 29 хувиар тэргүүлсэн байна. Түүний рейтинг өмнөх хоёр сарыг бодвол бага зэрэг өсөлттэй гарчээ. Тэрбээр 7-8 дугаар сард 5.6 функт байсан бол есдүгээр сард 5.8 болж өсчээ. Энэхүү өсөлтөд өмнөх Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцэд шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэх хүсэлтээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан шийдвэр нь нөлөөлсөн бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилал шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэнэ” гэдгээ илэрхийлсэн нь иргэдээс оноо авчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 27 хувиар хоёрдугаар байранд оржээ. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь уналттай байсан ч энэ удаад 5.7 хувь болж өссөн байна. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга 24 хувиар удаалжээ.
Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээр байранд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар бичигдсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар 2021 он гарснаас хойш анх удаа дээрх жагсаалтад орж ирсэн нь онцлог байв.
Л.Энх-Амгалан сайд Монгол Улсын их сургууль, Монголын Үндэсний их сургуулийн нэрийн маргаан дээр хатуу байр сууриа илэрхийлж, танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргасан нь иргэдэд таалагджээ. Харин Х.Нямбаатарын хувьд Засгийн газар, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах Ажлын хэсгийн ахалж, асуудлыг нааштай шийдвэрлэхэд идэвхтэй ажиллаж байгаа нь нөлөөлсөн байна.
ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫН РЕЙТИНГ УНАВ
Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг өмнөх сараас 0.4 функтээр унажээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас хойш үйл ажиллагаа нь олон нийтэд тогтмол сайшаагдаж, үзүүлэлт нь өсөлттэй явж ирсэн ч замын түгжрэлийн асуудал рейтинг нь унахад нөлөөлсөн байна.
ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧИД
Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш зуны саруудад идэвхтэй үйл ажиллагаа явуулалгүй нам гүм байсан нь энэ үзүүлэлтэд ороход нөлөөлжээ. Түүний араас С.Эрдэнэ, Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, хотын дарга Д.Сумъяабазар, Ц.Анандбазар нар бичигджээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
DR. PRADHAN · 2021/09/26
Хуцаарай өмхий гичийнүүд ээ · 2021/09/24
Шаадаг сданууд вэ Нэр хүнд нь навс уначихаад байхаад. Хил дээр ачаа бараа бөөгнөрч юмны үнэ өсөж бензинээрээ дарамтлуулсан ард түмэн энэ өмхий хар нохойд дуртай байх уу.Харин илжгийг зодож нүдэн ажил хийлгэн эдлэх тусам эзэндээ хайртай болдог шиг Монголын ард түмэн хохирох тусмаа хайртай болоод байгаа юм уу.Хуздаг өмхий илжигнүүд вэ? Ална шүү сдануудаа
обрөлыйобөдлооооо · 2021/09/23
Шал худлаа судалгаа байна. Хүүкийн рейтинг дэндүү өндөр байна л даа
Иргэн · 2021/09/20
Хотын дарга Сумьяабазар түгжрэлийг багасгах гээд л боломжийн асуудал дэвшүүлж, хийж хэрэгжүүлээд л байгаа бишүү
Зочин · 2021/09/20
ene yahab dee!!!ajilgyi hymyysiin mangyyral?....ylas yabdagaaraa yabna ,deer baigaa hymyys sain muu helsench chaasaa yabsaar l baih bolno!ene sydalgaa bol hetersen demiirel?.....yyniigee ardchilal gej gongonochgooh biz!!!!
Зочин · 2021/09/20
Сумъяабазараас өөр олигтой улс төрч үзээд өгье гэсэн ч байхгүй.