Сүүлийн хоногт халдварын 3,361 тохиолдол шинээр батлагдаж, 13 хүн энджээ
2021/09/23
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,361 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283,956 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,540 нь нийслэл хотод,
- 1,821 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 5,286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,086 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66,345 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 12,702
- Хүндэвтэр- 7,004
- Хүнд – 2,103
- Маш хүнд – 395 хүн байна.
Бат · 2021/09/23
Худлаа тоогоор ард түмнээ бүү хуур та нар боддоо 3000 орчим хүн өвдөж 6000 орчим хүн өдөр бүр эдгэрдэг тэгвэл эмнэлгийн орнууд суларах бус уу эмнэлэг бүү хэл гэртээ олон хүн өвдсөн биздээ
Mongol · 2021/09/23
Chaddag zasuul ni garaasai dugraasai ard tumen chin owchin uhel, ur zeel ,ul zalgah hool ireedui ur huuhdihe toloo demjih duugarah baihdaa arai arai yuu bolood bgaan be
Mongol · 2021/09/23
Tor zasag kowid benzun nemegdej bui talahni une owdoj bas uhej bga irgedihee toloo yamar neg gargah bodlogo shiidwer bnuu ywar aimshigiin odoruud huleej bn ard tumen chin odort 13 sard 390 jild barag 5000 irgen uheltei temtsej uh gdg shiidwerig huleen zowshooruulj chadaj bui ni todorhoi bolloo . Deer ni ajilguidel bankni or zeel siurel gj ene baih