Мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайханыг холбоогүй гэв
2014/05/20
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч энэ сарын 29-ныг хүртэл хойшлууллаа.
Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Д.Амарсайхан агсан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.
Газрын тосны дарга агсан Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам "Хэргийн нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг тусгаарлаж бусад шүүгдэгчдийн хэргийг шийдвэрлэнэ гэж яригдаж эхлээд байгаа. Хуулиараа бол хавтаст хэрэг нэгэнт шүүхэд шилжиж, хурлын тов гарсан үед шүүгчдэгч амиа алдсан тул хэргийг тусгаарлах учиргүй. Өөрөөр хэлбэл хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын мөнгө угаасан хэрэгт талийгаач Д.Амарсайхан ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” хэмээн мэдэгдсэн юм.
Өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар эл хэргийг энэ сарын 29-нд болох шүүх хуралдаанд хойшлохгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа юм.
Х.Даваа
Зочин · 2014/06/02
Menge ugaasan h unen shuu dee