Н.Алтанхуяг 16 яам 19 сайд 17 дэд сайдтай, Хотын дарга зургаан орлогчтой, дүүргүүдийн засаг дарга нар дөрвөн орлогчтой данхалзаж сууна
2014/05/21
АН эрх барьж буй энэ цагт данхар засаглал л онцгойрч байна. Эх орноо хөгжүүлэн цэцэглүүлж, шинэ санаа бодлоор шинэ бүтээн байгуулалт хийж шинэ нийслэл, шинэ Монголыг бий болгоно гэж өөрсдийгөө магтан дуулсаар шинэчлэлийн засгийн газрыг байгуулсан.
Гэтэл харамсалтай нь энэ шинэчлэлийн засгийн газар данхар бүтцээс өөр бүтээсэн зүйлүүд багатай болоод явчихлаа. Н.Алтанхуяг сайд 16 яам 19 сайд 17 дэд сайдтай данхалзаж суугаа.
Сонгуулийн хугацаа талдаа орж байхад сандал суудалтайгаа зууралдахаас өөр гавитай ажил хийсэнгүй. Энэ хаврын чуулган чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй суугаа.
Хийж буй ажлын үр дүн нэг иймэрхүү л дүр зурагтай байгаад байгаа. Уг нь бол данхар бүтцийнхээ ачаар ихийг хийж бүтээж, ихийг шийдвэрлэх ёстой. Гэтэл сул орон тоо сул цалин авагсдаас цааш хэтрэх зүйл алга.
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг данхар тогтолцоо хотыг бас эзэгнээд авч ээ. Э.Бат-Үүл дарга ерөнхий сайдаасаа яаж дутав вэ гээд хотын захиргааг данхайлгаж өгсөн тухай мэдээллийг өнөөдөр НИТХ-ийн МАН-ийн бүлгийхэн олон нийтэд хүргэлээ.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын МАН-ын нийслэл хот хариуцсан нарийн бичгийн даргын хувьд энэхүү мэдээллийг өглөө. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц тэлж данхайсан, орон тоо, зардал нь сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдсэн талаар тоо баримтыг танилцууллаа. 2013 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдсан 13 дугаар хуралдаанаар МАН-ын бүлгийн саналаар “Нийслэлд удирдлагын бүтцийн шинэчлэл хийх хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар батлуулан, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч өнөөдрийн хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа аж.
Хотын захиргаа 2012 онд 3809 албан хаагчтай байсан бол 2014 онд 5210 болж нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсжээ. Цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж 94,5 хувиар өссөн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байна.
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд 57 байсан бол 2014 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээгээд байгаа гэнэ. Эрхэм мээрийн хийж байгаа их ажил нь хүн нэмж, мөнгө үрэх биш л баймаар.
Мэдээж нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо хамгийн ихээр нэмэгдсэн. Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Зуун ямаанд жаран юу гэдэг билээ дээ тэр үг шиг.... Тэр олон орлогч нарын хэрэг байна уу. Өмнө нь хоёр орлогчтой хотын ажил явдгаараа яваад л байсан.
Мээрээ дуурайсан дүүргийн засаг дарга нар ч бас чанарт биш тоонд анхаарч, цөөхөн орлогчтой байвал бусдаасаа доогуур харагдах гээд байгаа юм шиг орлогч нарынхаа тоог нэмсээр байгаа гэнэ. Бүр дөрвөн орлогчтой дарга хүртэл байна. Мэдээж энэ олон дарга нарын орон тоог дагаад унах машин, үүдэнд нь суух нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгаа.
Шинэчлэлийн засгийн газар гэж шат шатандаа л данхар бүтэц байгуулж хийж бүтээснээр маруухан хүмүүсийн цуглуулга юм уу даа.
Зочин · 2014/05/26
дээрхи хэрэггуй олон орон тоо, байгууллага, улсын их хурлын гишуудийн тоог цеелеечээ. 76 иргэдийг тэжээх херенге байхгуй. дуурэгт 30 хун, хороонд 6 хун ажиллахад бурэн ханаглттай. гэтэл сонгууль хулээгээд нэг хороонд лав 10 хун цалинжиж байна. терийн байгууллагын терийн емчийн байр гээд хотоор нэг дуурэн , хэрэггуй ий олон байгууллага, орон тоо байхадард тумэн бид яаж еедтей амьдрах юм вэ???. эдгээр унэн угийг хасахгуй шуу. 20000, оюутнуудийг тэтгэвэрийг болиочээ. орон тооний олон дарга нар ет шу******л шиг олширсон илуу ур ашиггуй зардлыг хайр найргуй гаргахаа болиочээ. бидний бичсэнсанлуудийг тоож уншжаг их хурлын гишууд байдаг ю****** ???.
Eggii · 2014/05/26
AN garaxaaraa dandaa ez iig elgeer ni xevtuuldeg shuu .Ardiin nam garaxaaraa baaxan iddeg iim l bna Erunxiilu****in zasaglaltai bolmoor yum doo
Зочин · 2014/05/25
Zochin · 2014/05/25
Vhsen nohoin jogorhoinuud yu hiij chaddagiin be hudalch huvalznuud ene gulugnvvdiig mongoliin turuus ****uulaachee
Zochin · 2014/05/25
Vhsen nohoin jogorhoinuud yu hiij chaddagiin be hudalch huvalznuud ene gulugnvvdiig mongoliin turuus ****uulaachee
Зочин · 2014/05/25
юм мэдэхгүйгийнхээ хирээр олон зөвлөх, туслахуудтай байдаг бх . Салбарын сайдууд нь ядаж мэргэжлийн хүн баймаар юм аа . мэдэх гэсээр байтал 4 жил нь дуусна. нэг бол ********ан туслах, зөвлөхтэй байж тэдний амыг харна. Ийм тогтолцоо манайхаас өөр оронд байдаг юм болов уу
Зочин · 2014/05/23
үхрийн б а а с, х ү н д с у р т а л эдгээр үг юу нь хориотой юм бэ с а й х а н б а л а г а а
Зочин · 2014/05/23
хэрэг байгаад орон тоо нэмсэн бол 4 мөчөө өргөөд дэмжихсэн даан ч бүх шатандаа мунхагуудаар дүүрэн чихээстэй тэдний хамарт үхрийн ******** түрхсэн мэт ярвагарыг нь яанаа ажлаа мэдэхгүй байж бөөн *********************
Зочин · 2014/05/23
үнэн шүү дээ дүүргүүд тэнэгүүдээр дүүрчихсэн чадахгүйдээ олон орлогчтой байхгүй юу
Зүтгэл · 2014/05/23
Тэр орлогчууд бүгд зөвлөх ажлуулдаг гэж боддоо хэлэх үг алгаа
hehhe · 2014/05/23
husam idej vzeegi hvvhded urum bv amsuul gedeg shig hudlaa vraad baihiin maa
Зочин · 2014/05/22
Heden medee ruu orloo uzlee jaahan sedertei dandaa idlee geed bh yum da huurhiii darga bolohoo boliloo bi kkk
Зочин · 2014/05/22
bi uuriiguu ter chingisiin talbai deer chine ***taahad ch belen bn shuu.ard tumen gehgui yumaa gehed minii ger bul ah duu nar mine jil ireh tusam amidral muudaj bn.uuriiguu ***taana gedeg n ta nart bid amidarch chadahaa bailaa gesen ug yum shuu.neg l udur teserne dee
Зочин · 2014/05/22
bi lav ulsuj bn ajilgui urtei hetsuu bn.ene heniiulsuj bn ard tumen ardchilsan ner zuusen ssssssttttttaaaaa naraa
Зочин · 2014/05/22
Wow ..., bas tsalin avdag um uu?
Зочин · 2014/05/22
Toriin alban xaagch sard 1 udaa l tsalingaa avah gej ajildaa irdeg...
Зочин · 2014/05/22
10 хүн нэг хүний ажлыг хийж байвал төрийн байгууллага, нэг хүн 10 хүний ажил хийж байвал хувийн байгууллага гэж нэг хүн жиргэсэн байсан.Үнэн байх шүү.
Зочин · 2014/05/22
ЭНИЙГ ОДОО БОЛИОЧ ЭЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ АЖЛЫН ТӨЛӨӨ БИШ, ХАМААТАН САДАН, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, НАЙЗ НӨХДӨӨ АРД ТҮМНЭЭР ТЭЖЭЭЛГЭХ, ХАМТДАА ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ХУВААЖ ИДЭХ ГЭЖ ИЙМ БҮТЭЦ БИЙ БОЛГОЛОО. НИЙСЛЭЛИЙГ УРЬД НЬ 3 ХҮН УДИРДАЖ БОЛООД БАЙХАД 7-УУЛАА НЭГ АЖИЛ ХИЙХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА. ЭНЭ АН-ЫГ БАТ-ҮҮЛТЭЙ НЬТӨРӨӨС ЗАЙЛУУЛААЧ ДЭЭ. БАТ-ҮҮЛ ГЭЖ НЭГ ИХ ЮМ ХИЙСЭН ГЭЖ ЯРЬСАН, ТЭГСЭН АТЛАА БҮХ ТЕНДЕРИЙГ ХҮҮ БОЛОН 6 ОРОЛГЧИЙНХОО ХАМААТАНД ХУВААЖ ӨГСӨН АВИЛГАЧИЙГ БОЛИУЛААЧ
Зочин · 2014/05/22
энэ илүү орон тоонуудыг халаачээ