П.Мөнхбаяр: Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй
2022/03/21
Иргэдийн зүгээс зарим банкны гадагшаа хийх төлбөр өдрийн таван сая төгрөгийн хязгаартай болсон байна гэх гомдол ирээд буй.
Үүнтэй холбоотойгоор валюттай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалт тогтоож байгаа эсэх талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглогдог.
Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар Монголбанк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр Монголбанк ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.
Сүүлийн үед иргэдээс ихээр ирж буй гомдол мэдээлэл нь банкууд доллар зарахгүй, хязгаарлалт тавьчхаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Монголбанк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэв.
Нэмж мэдээлэхэд, зарим банк гарах доллартоо хязгаарлалт тогтоосон гэх асуудал нь тухайн банкны нөөцөөс хамаарч буй асуудал аж.
Зочин · 2022/03/22
dollar zugeer orhio hudlaa homsdol uusgeed bai