Энэ жил Монгол Улсын хэмжээнд 117 сум ойн баяраа тэмдэглэнэ. Хэдийгээр сум байгуулагдсаны ойн баяр ч гэлээ баячууд, улстөрчдийн бэлээ гайхуулж, өөрийгөө сурталчилдаг томоохон талбар болдогоороо туйлын онцлогтой.

Тиймээс шинэ, хуучин цагийн баячууд бүгд л ойн баяртаа бэлдээд халаасаа сэгсэрч байгаа юм байх. Тухайлбал, манай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр баяр наадамд зориулж, Сүхбаатар аймгийн Наран сумын уяач н.Эрдэнэцогтоос 50 сая төгрөгөөр хурдан удмын үрээ авсан тухай эх сурвалж хэлэв. Уг нь өнөөдрийн эдийн засгийн байдлыг туйлын хүнд байдалд оруулсан сайд маань ийнхүү өндөр үнэтэй адуу авах учиргүй хэмээн зарим нь үзэж байхад зарим нь яах вэ “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү юуны хамаа” гэж байх юм. 

А.Гал