Зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ багадаа 1,000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал дэлхийн зах зээлд үүссэн
2022/04/05
Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Аялал жуулчлалыг сэргээх тал ямар арга хэмжээ авах вэ?
-Аялал жуулчлал бол энх тайван, олон улсын харилцаатай харилцаатай салшгүй зүйл. Гэтэл өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн болж байна. Дэлхийн геополитикийн хүчний харьцаанд өөрчлөлт орж байна. Ийм үед аялал жуулчлалтай холбоотой бодлогыг явуулах ч энэ тухайн улс орон, иргэд, аж ахуйн нэгжүүдийн сэтгэл зүйтэй холбоотой асуудал.
БНСУ болон хоёр хөрш улсад манай агаарын болон хуурай замын хил нээлттэй байгаа. Ирэх 5, 6 дугаар сард жуулчид хүлээн авахад аж ахуйн нэгжүүд бэлтгэлээ нэлээн хангасан. Олон улсын сурталчилгаа, эдийн засгийг сэргээх алхмуудаасаа Засгийн газар ухрахгүй.
Монгол Улс өнөөдөр амар тайван байна. Цар тахлын тоо бусад улс оронтой харьцуулахад маш бага байгаа. Энэ нь давуу байдал болно гэдэг эерэг хүлээлттэй байна. Тийм ч учраас Эдийн засгийн форумын хоёр жилийн дараа зохион байгуулах гэж байгаа маань энэ. Энэ нь гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт зэрэг эерэг хүчин зүйлтэй салшгүй холбоотой байдаг учраас.
-Бараа бүтээгдэхүүний суурь үнэ шатахуунтай холбогддог. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Манайд шатахуун хомсдол үүсэх үү?
-Өнөөдөр зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ багадаа 1,000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал дэлхийн зах зээлд үүссэн.
Ам.доллароор бус рублиэр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдал үүсээд байна.
Тиймээс олон улсын бирж дээрх үнээр Монгол Улс худалдан авалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болно. ОХУ-ын хувьд зөвхөн Монгол өөр хүнээр бусад улсад өөр үнээр зарах боломжгүй гэсэн үг. Манай улс Ангарскийн нэг үйлдвэрээс шатахууны 100 хувийн хамааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид Евро-2 ч хэрэглэж чаддаггүй. Дэлхийн нийт Евро-5 руу орчихсон байна.
Цаашдаа урт хугацаанд шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг эх үүсвэрээс биш болгох шаардлага зайлшгүй бий болж байгаа. Мөн газрын тосны үйлдвэр барих шаардлага үүсэж байна.
Өнөөдөр бид шатахуун, эрчим хүч болоод нүүрсний экспортоор хоёр хөршөөс шууд хамааралтай байна. Хамааралтай байхаас ч өөр аргагүй. Гэхдээ бид үүнийг аль болох багасгах бодлого барих ёстой.
Өнөөдрийн зохицуулалтаар нефтийн хэрэглээн дээр Засгийн газар боломжтой бүх зохицуулалтыг хийж, 1,000 орчим төгрөгөөр багасгах эрсдэлийг багасгаж байна гэж ойлгож болно.