Ц.Оюунгэрэл: Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл шүү
2025/11/10

Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар лайв хийж, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт халдаж болзошгүй барилга, байгууламжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улс усны бодлогоороо дэлхийд сайшаагдаж ирсэн. Гэвч хүн амын тал нь бөөгнөрөн суурьшдаг нийслэл хотын ундны усыг хангадаг 88 худгийн 61 буюу 70 хувь нь байрладаг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шуналын гар хүрч байна. Тус газар руу халдаж, цементлэх гэж байгаа шийдвэр нь ундны усны эх үүсвэрийг устгах аюултай алхам.
Хятадын Засгийн газрын нэрийг барьж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо театр, экспо болон зогсоол барих нэрийдлээр 40 га газар олгохоор болсон байна. Намайг Соёлын сайд байх үед Үндэсний теар барихад ердөө хоёр га газар шаардлагатай байсан. Дахин төлөвлөлтийн олон бүс байхад заавал цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг авах шаардлагагүй. Хэрэв хүсвэл Хүй долоо худагт хуурай газар барьж болно. Газрыг цементлэх гэдэг нь гүний усыг устгана гэсэн үг. Биднийг тэжээдэг худагууд зүлгээр тэжээгддэг атал ундны усан дээрээ театр бариад дуулж, бүжиглэнэ гэж байхгүй” гэв.
Мөн тэрээр өнгөрөгч наймдугаар сард болсон НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх талуудын бага хурал”-ын хүрээнд 10 мянган хүн хүлээн авах экспо төв, автомашины зогсоол барихаар төлөвлөж байсан.
Энэ нь мөн ундны усны нөөцөд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иргэдийн язгуур эрх ашигт халдаж байгаа асуудалд дуугүй байж болохгүй. Тус байгууламжаа Хүй долоон худагт очиж барь. Ундны усны эх үүсвэрт халдах нь хамгийн том нүгэл” хэмээн уриаллаа.







Зочин · 2025/11/11
BIEE UNELELN TSAG SEKSDEX80955877
Зочин · 2025/11/11
BOOBN XXN ANUSDAAD80955877
zochin · 2025/11/11
Gunii ys cementleheer durdarna gej bgui. Mergejliin humuusees asuu. Gunii us 30 m-ees tsaash bgaa.
Зочин · 2025/11/11
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бат · 2025/11/10
Удахгүй ундны ус үнэд орж ховордох үе ирнэ шүү
Зочин · 2025/11/10
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh