Л.Энх-Амгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр Цагаан суваргын ордын 34 хувийг 350 сая. ам доллараар авна гэдэг хамгийн дампуу алхам
2014/06/01

Гэхдээ ард түмнийхээ талд байх шударга гишүүд УИХ-д олон байна. Ийм гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар багтах болсон. Сүүлийн үед илэрхий идэвхижих болсон эдгээр гишүүдийг эрх баригчид "намнах" төлөвлөгөө ч задраад удаагүй байгаа нь тэдний байр суурийг мохоох гэсэн арга л даа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр гэсэн бизнес эрхлэж байсан эрхэмүүд ард түмний мөнгөөр илрүүлсэн ордыг ард түмний мөнгөөр төр худалдаж авахыг эрс эсэргүүцэх болжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Татвар төлөгчдийн мөнгөөр Цагаан суваргын ордын 34 хувийг 350 сая. ам доллараар авна гэдэг хамгийн дампуу алхам. Төрийн буруу аппетит" гэсэн бол Ж.Энхбаяр "Оюу толгойн 34 хувиа яая гэж байж, Цагаан суваргын 34 хувийг 350 сая ам. доллараар бонд гаргаж авах боллоо. Та юу гэж бодож байна" хэмээн жиргэв. Эрхэм гишүүд асуудалд ихээхэн эмзэглэж байгаа бололтой.
Цагаан суваргын ордыг социализмын үед ард түмний мөнгөөр хайгуулыг нь хийсэн гэгддэг. Тэгээд одоо эдийн засаг хүндрээд хэцүү байхдаа ард түмний нэрээр дахин зээл аваад түүнийхээ 350 сая ам.доллараар Цагаан суваргын 34 хувийг худалдаж авах гэж яараад байгаагийн цаана томчуудын ямар бизнес байна вэ? гэдэг ихээхэн анхаарал татаж байна. Ямар ч байсан эрүүл үзэгдэл биш. Хэний эрх ашиг байна вэ? гэдэг том асуудал юм.
Цагаан суваргын орд нь МАК компанийн мэдэлд байдаг аж. Тийм учраас сүүлийн үед энэ компанийхан төрийн ордноор эргэлдэж, илэрхий идэвхижих болсон гэж эх сурвалжууд мэдээлэв. МАК-ийн өв залгамжлагч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэр ерөнхий сайдтай ам нийлж, таарч тохирч байгаагүй. Тэгсэн мөртлөө аав Б.Нямтайшир нь Ерөнхий сайдтай тун сайн харилцаатай гэж хэвлэлүүд шуугих болсон. Тэдний стратегийг ойлгоход төвөгтэй аж. Хамгийн сонирхолтой нь Н.Номтойбаяртай нэг намын гишүүд болох Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар уг асуудлыг илэрхий эрчимтэй эсэргүүцэж байгаа нь анхаарал татна. Тэд байр сууриа хамгаалсаар үлдэх үү? эсвэл явцын дунд солих уу? гэдэг ч бас анхаарал татах асуудал.
Ямар ч гэсэн гаднаас мөнгө зээлж Цагаан суваргын 34 хувийг төр мэдэлдээ авна гэдэг шударга бус явдал гэж үзэх иргэдийн тоо нэмэгдэх болов.
Зочин · 2014/06/02
Za arai dendenee yun bayn tor ve
Зочин · 2014/06/02
Ali ali n ard tvmnii tarhiig ygaadag jvjegnvvdee bolimoor yum dawraad bgaar myy lalryydaa engeed ard tvmnii tewcheeriig ***lgaad bgaa yumuu tegej bj golomtyyda samryylaw jaahan jydagtai bgarai tertee tergvi ta nariin ner hvnd gedeg chirgvvl chini shoroondoo bylygdsaar bga ta turd hervvl hoorondoo hereldsen bolj haragdaad tegeed bie biedee ashigtaigaar shiidwer garagdag ajil gej bodotsgoogd bn yy