Олборлолт нь Оюутолгойнх, овоолсон хаягдал нь орон нутгийнх “болжээ”
2013/04/17
Өнөөгийн нийгэм шалдар булдар, Оюутолгойн асуудал ороо бусгай энэ цагт эрх мэдэлтнүүд Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөзөр тоглохоос наахнуур тохуурхаж байна.
Хөрөнгө оруулалтын гэрээ хэнд ашигтай вэ. Мэдээж улс орны хөгжил цэцэглэлтэд ашигтай байдлаар хийгдсэн гэгдэх ч үнэндээ өмнийн цэнхэр говийг үгүй хийж мэдэхээр аймшигтай гэрээ. Өмнөговьд байдал ямар байгааг нутгийн иргэд л гэрчилнэ. Тэрнээс биш өрөөндөө суугаад өнөө маргаашийн асуудлыг утсаар шийдчихдэг өрөвдөлтэй дарга нар мэдэхгүй. Оюутолгой компани нь ажилчдаа төдийгүй нутгийн иргэдийг хуурч буйг нуулгүй шууд хэлчихье. Оюутолгойн ажилчид үнэнийг хэлэхээс айдаг. Тэд амиа бодоод өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бүгдийг нууцалдаг. Аргагүй ч болов уу. Бодит байдлыг илчилсэн хэн ч болов Оюутолгойд ажиллах эрхгүй болдог. Өөрөөр хэлбэл, ажлаасаа халагдах, дарамтуулах, айлган сүрдүүлэлтэд өртөх зэргээр хохирдог болохоор хэн үнэнийг илчлэх билээ. Оюутолгойн дарамт олон газарт очдог. Ажилчдаа дарамтлаад зогсохгүй нутгийн иргэдийн дуу хоолойг боомилж, мөнгөөр бүхнийг шийддэг гаж зуршилтай. Бүүр цаашлаад Монголын төрийг атгах ажиллагааг эхлүүлсэн ч юм билүү хэн мэдлээ. Оюутолгойтой нэр холбогдсон олон эрхмүүд бий. Тэдний мэлмий нь сохор, сонор нь дүлийрчээ. Эх нутгийг нь сүйтгэж буй харийн компанитай сүлбэлдэж, эцэстээ гэрээгээр халхавч хийн гэдийгээд хэвтчихсэн нь нууц биш. Олон юм нуршилгүй Оюутолгойн асуудал руу шууд оръё. Оюутолгой гэх нэр Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй. Гэхдээ А.Мөнхбат гэдэг хүний нэр дээр “байдаг” хувийн компани. Энэ эрхэм нь Оюутолгойн дэд ерөнхийлөгч гэх. Албан ёсны бүртгэл нь Монголд харьяалагдах атлаа амин хувийн ашиг нь гадны компанид шилждэг байна. Оюутолгой компани нь олонд ээлтэйгээрээ биш байгальд халтайгаараа гайхагддаг.
Бид өмнөх дугаартай Оюутолгойн усны асуудлыг хөндсөн. Харин энэ удаад агаарын тоосжилтыг хөндөх гэж байна. Оюутолгойд уулын баяжуулах үйлдвэр гэж бий. Энэ үйлдвэр нь ашиглалтад ороод удаагүй ч балаг тариад эхэлжээ. Эл уурхайн хаягдал их хэмжээгээр овоологдсоноос үүдэн нутгийн иргэд амьсгалах агааргүй болох аюулд нүүрлэв. Жишээбэл, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй ууршилтаас Оюутолгойнх 5-6 дахин их ууршилтыг өгдөг гэнэ. Говь нутагт ус хомс. Тиймээс хаягдлын даланг усаар дүүргээд байх боломжгүй. Ингэхээр хаягдал нь ууршиж агаарт их хэмжээний хорт бодис ялгаруулдаг байна. Адаглаад хаягдлыг далдлах хар шороон хөрс ч говьд байхгүй. Тэгэхээр Оюутолгойн овоолж хаясан баяжмалынхаа хаягдлыг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цаасан дээр бичигдсэнээр бол асуудлыг шийдчих боломжтой. Харин цагаа тулаад ирэхээр агаарын тоосжилтоо хүчрэхгүй тарчилж буй юм. Нутгийн иргэдийн хэлснээр бол урдах зам нь харагдахгүй болтлоо улаан шороогоор шуурч, уушиг, цээжний өвчлөл элбэг тохиолддог аж. Баяжуулах үйлдвэрийн хаягдлын эргийн талбай нь хамгаалалт байхгүй болохоор тоосжилт их байдаг. Энэ нь говь нутгийн ургамал, мал, хүнд сөргөөр нөлөөлөх аюулыг бүрдүүлсээр байна.
Энэ мэт аюултай нөхцөл үүсчихээд байхад Оюутолгойнхон олборлолтоо хийсээр, ашиг олсоор байгаа нь харамсалтай. Ямар сайндаа л шалгалтаар явсан ажлын хэсгийнхнийг үйлдвэртэйгээ танилцуулахгүй буцаасан сураг чих дэлсэх вэ. Баяжуулах үйлдвэрт цахилгаан тасарсан гэх шалтгаар албаны хүмүүсийг оруулаагүй гэх нь ч бий. Хэрэв дэлхийд данслагдсан, хөрөнгөөрөө хөрс сэндийлж байгаа эл компанид өдрийн 1-2 удаа цахилгааны саатал гардаг бол үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй баймаар. Эсвэл зөрчил илэрчих вий гэж айсандаа цахилгаанаар шантааж хийж аргалсан юм болов уу. Аль нь ч бай Оюутолгойнхны балгаар нутгийн иргэд хохирч буйг албаныханд дуулгая.
“NT” © Б.ЧАНЦАЛ
moldavian news · 2013/07/09
MOsjZ6 Thanks again for the article.Really thank you! Really Great.
Зочин · 2013/06/07
Ингэнэ гэж хийсэн гэрээдээ.Гэрээнийхээл дагуу ажилж бгаан бна.баярцогт удахгүй монголчууд ашгаа авнаа бжээ хүлээжээ та нар мэдлэггүй бнал гээд бгаа....
Зочин · 2013/04/20
БУРХАН минь ээ??? ЭНЭ эх орончдоос хурдан с****гаж өгч хайрла?? ӨӨрийн бодсоноор амар тайван ажиллаж амьдрах боломж олгож хайрла?? Надад оногдох баялаг байгаа юм бол түүнийхээ үр шимийг амьддаа үзэж эдлэх эрхийг минь соёрхож хайрла....???
Зочин · 2013/04/19
ЭХ ОРОН ЭХ НУТАГЫНХАА ТӨЛӨӨ ТӨРИЙН ИРХЭЭН ЛУЙВАРЧАДААС ХҮЧЭЭР БУЛААЖ АВАН ЭХ ОРОН ЭХ НУТАГ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГАЙР ТОГТОНЛОО ХАМАГААЛАХ ӨРӨГСӨН ТАНГАРАГ ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭН ҮНЭН Ч БАЙХ ЦАГ ИРЛЭЭ ЦЭРЭГ ЭХ ОРОНЧОДОО ЛУЙВАРЧАД НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАН ХУЙВАЛДАЖСЭМ ЛУЙВАРДАЖ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛИЙГ СОНГУУЛ ХЭМЭЭХ ЭНЭЭДМИЙН ЖҮЖГЭЭР БУЛААН АВЧ ЭЛДЭВ БУСАРМАГ АРГААР ЭХ ОРОНИЙГ МИНЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ЦАДХААН БОЛОЖХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ҮҮНИЙГ ОЛОН УЛС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ХАР ДААНСАНД ХҮРТЭЛ ОРУУЛХААР БОЛОЖ БАЙГААГ САНУУЛСААР БАЙНА БИД ЗҮГЭЭР ХАРААД СУУХ АРГАГҮЙ БОЛЛООЦЭРЭГ ЭХ ОРОНЧОДОО АРД ТҮМЭНТАЙ ХАМТ МАН БА АН БУСАД НАМ НЭРТЭЙ ЛУЙВАРЧАДЫГ ТӨРИЙН ИРХНЭЭС ҮЛДЭЭН ХӨӨЖ ЭХ ОРОН АРД ТҮМНӨӨНМӨХӨЛ СҮҮРЛЭЭС АВАРИЙ АРД ТҮМЭН БА ЭХ ОРОНЧОД ОЛОН ЛУЙВАРЧАД ЦӨӨН БИД Л ЛУЙВАРЧАДЫН ГАР ХӨЛ БОЛООД БАЙГАА БОЛХООС БИ ЦЭРЭГИЙН ХҮН ЭХ ОРОНДОО ТАНГАРАГ ӨРӨГСӨН ЭР ХҮН ЦЭРЭГ ЭРСЭЭ ЭХ ОРОН АРД ТҮМЭНДЭЭН ӨРГӨСӨН ТАНГАРАА БИЕЛҮҮЛЭХ ЦАГ ИРЛЭЭ ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН ЛУЙВАРЧАДАД ҮХЭЛЭЭС ӨӨР ЯЛ ҮЛДЭЭГҮЙ
Зочин · 2013/04/18
Энэ мэтийн монгол царай төрхийн цаана гадны луйварчдын гар хөл бологчид биднийг цөлмөж байна.Бороогийн луйварт бас л ийм туслагчид гол үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Ер нь уул уурхайн хөрөнгө оруулагч нэртэй богино хугацааннд өрмийг нь хамаад ухсан нүх, овоолсон шороо үлдээгчид байгаа нь тэднээс эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр барих ам ангаахгүй байгаагаас илт байна...