МТЗ Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас сар бүр 180 000 ам.доллараар зөвлөгөө авдаг
2014/06/02
Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан. Өдгөө энэ газрыг П.Бат-Эрдэнэ гэх эрхэм тэргүүлж байгаа. “Монголын төмөр зам” хэмээх төрийн өмчит хувьцаат компани гэж өөдөлдөггүй байгууллага байнаа. Нэг ч төгрөгний орлогогүй тэгсэн хэрнээ байнгын зарлага гаргадаг энэ компани Чингис бондын мөнгөөр гадаадын компаниас санхүүгийн зөвлөгөө авч сар бүр 180 000 ам.долларын зарцуулдаг ажээ.
Тодруулбал Монголын төмөр зам ТӨХК нь өнгөрсөн оны 5-р сарын 24-ны өдөр Guggenheim International, Хятадын BNP Paribas (China) Limited компанитэй шинэ төмөр зам барих төсөл дээр санхүүгийн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан байх юм. Гэрээний дагуу сар бүр 180 000 ам.долларыг төлөхөөр болжээ.
Тэгвэл сар бүрийн төлбөр болох 180 000 ам.доллар нь өнөөдрийн ханшаар 329 400 000 /1830 төгрөгөөр нэг ам.долларыг бодсон/ төгрөг болж байгаа юм. Өнгөрсөн оны 5-р сараас өнөөдрийг хүртэл гэхээр их хэмжээний мөнгө гадаадын компани руу урсаж таарлаа. Харин ингэж урсаж байгаа мөнгө нь Чингис бондын мөнгө гэдгийг батлах эх сурвалж байна. Мөн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаас “Чингис бонд”-оос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын санхүүжилтийг хуваарилсан. Үүнээс сар бүрийн 180 000 ам.долларыг төлж байгаа ажээ.
Бондын мөнгөөр гадаадын компаниас зөвлөгөө авах нь буруу биш ч ашиг шим, үр дүнгээ өгөхгүй байгаа ийм гэрээг яах гэж хийв? гэдэг нь өнөөдөр асуудал болж байна. Мөн энэхүү гэрээ нь нууцын зэрэглэлд хамааралтай гэх. Шилэн данс гээчийг нэвтрүүлээд байгаа хамт олон ийнхүү их хэмжээний үнийн дүн бүхий гэрээг нууцлах нь хэнд ашигтай вэ? Монголын ард түмнийг хангалттай өрөнд оруулж, гадаадын компанийг үр ашиггүй тэтгэж байгаа энэ явдлыг Женко Х.Баттулга зохион байгуулсан гэх хардлага байгаа.
Төр нь төмөр нүүрээ гаргаж энэхүү алдагдалтай гэрээг цуцлах цаг болжээ. Чингис бонд хэмээх зүсээ хувиргасан өрийг үр дүнтэй зарцуулж, хэн нэгний халаасыг түнтийлгэхгүй байхыг шаардаж байна. !!!
А.Баярмаа
ZOCHIN 2016-4-15 · 2016/03/30
Mongolcomment tv9. Shuud tsatsah heregtei. Ene mongol 3 hvn elbegdorj saihanbeliig enhbold. Ene 3 Zlhvcmn buruu mongol zarsan 2019 on mongolia 685%$ f AN nam monvv arai bishee. ASEM zogsooh tsag bolson 2016-4+15
Зочин · 2014/06/05
bayarmaa geh ene huuhniig ulsiin murdun baitsaah gazar ***lgah heregtei
Зочин · 2014/06/05
bayarmaa geh ene huuhniig ulsiin murdun ***lgah heregtei
Зочин · 2014/06/05
bayarmaa geh ene huuhniig ***lguulah heregtei yum
Зочин · 2014/06/05
MTZ-g bat-erdene bish Batsaihan gej hun udirdaj bgaa sh dee yadaj zahirliig ni medej orilmoor yum ene bayarmaa geh ****** chin baiguullagiin nuuts gesen yumiig hevleld tsatsaad bdag ovoo tom ariin haalgatai yumaa hen negnii nu am bololtoi yah gej baiguullaga nuutstai bdag yum uchirtai bolood l nuuts bgaa sh dee gadniihand ingej hool bolgoh hereg bdag ch yum uu ene bichsen bayarmaa geh huuhniig ***lgah heregtei yum bn shuu
Зочин · 2014/06/04
ОЧОЖ ОЧОЖ ХЯТАДААС ТЭД ӨӨРСӨНДӨӨ АШАГТАЙЗӨВӨЛГӨӨН ӨГНӨ ЭНЭ ХЭТЭН ЭРГҮҮ ТЭНЭГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ СОНГУУЛЬ БҮРЭЭР ЭЭЛЖЛЭН ТӨРИЙГ ЗАЙДЛАЖ АРД ТҮМНИЙГ МӨЛЖӨЖ ЭХ ОРНОН ГАЗАР НУТГАА ХУДАЛДАЖ ЦӨЛМӨЖ ХООСРУУЛАН МОНГОЛ УЛСЫГ МӨНЛӨӨ ШҮҮ ДЭЭ
d · 2014/06/03
Чадахгүй байж яах гэж улс төрд ордог байна аа. Нам нэрээр гарч ирсэн нөхдүүд улс орныг хөгжүүлэх эдийн засгийн ямарч мэдлэггүй баагийнууд гэдэг нь аль эрт танигдчихаад байна шүүдээ.!!! Өөрсдөө юу ч чадахгүй , мэдлэггүй нөхдүүд , бас дээр нь зөвлөх ажиллуулж хэдэн саяар нь цалинжуулна.Би хэдэн төгрөгийн ашиг олох нь вэ гэж боддог улсад энэ монгол улсын төлөө гэсэн сэтгэл байх уу,
Зочин · 2014/06/03
P.Batsaihan gech ch samarch baina daa. Ene er ch yavsan gazar burtee l balagtai er l dee. Said Sanjmyataviin hurgen dee l teseed end tend bolomjiin gazar orognood baigaa yum .shunal ch gej ovoo l doo
Зочин · 2014/06/03
Болиоч. Энэ тэнэгүүд ажлаа өгмөөр юм. Ингэж ажил хийнэ гэж болохгүй. Хаа****** л харна алдаа. Саяхан Хөшигтийн хөндийд очиж үзлээ. Монголын ашиглалтын албанд шинэ LAND CRUISER 570 хэдийг САМСУНГ авч өгсөн гээд ярьж байх юм. Ашиглалтын албаны дарга, орлогч нар ийм машинтай болжээ. Автобусаар очиж ирэхэд ажилчидтайгаа нэг автобусанд суух ичгэвтэр байна л даа, дарга нарт. ХӨШИГТӨД зарж буй мөнгийг монголчууд япончуудад төлөх ёстойг мэдсээрсэн.
Зочин · 2014/06/03
ZUVLUGUU AVAH MENEJMENTIIN BAG HULSLUH ENE TER BOL TUHAIN TUSLIIN ASHIGIIG N SORUULJ MUNGU UGAAH ARGA YUM
Зочин · 2014/06/03
SANHUUGIIN CH BAI UUR NEREER CH BAI ZUVLUH UILCHILGEE AVSAN NEREER MUNGU UGAADAG ARGIIG ZOGSOOMOOR BNA MAGNAI ATG 2 AJILAA HIIGEECHEE
Зочин · 2014/06/03
Төмөр зам Х.Баттулгад ямар хамаа бнаа Ийм мулгуу улс байдаг юм бждээ
Зочин · 2014/06/03
Хайран мөнгө ингээд гадаг****** урслаа гэж үү арай ч дээ...