LRT буюу Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг гэгчийг барих эсэх тухай яриа нийгэмд ид өрнөж, маргаан мэтгэлцээний нэг сэдэв болоод байна.

Иргэдийн дийлэнхи нь энэхүү LRT гэгч нь нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулж чадахгүй ба харин эрх баригчдын их хэмжээний хөрөнгө мөнгө хувьдаа завших арга байж болзошгүй гэж дүгнэж буй юм. Уг Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэргийг барих зээл авах эсэхийг УИХ эцэслэн шийдэх учиртай.

 

Гэтэл нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд баригдах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа уг төсөлтэй холбоотой тендер хүртэл зарласан байна.

 

Тодруулбал 9-р сарын 19-нд "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил " гэсэн нэртэй, НХААГ/202208574 гэсэн дугаартай зөвлөх үйлчилгээ шалгаруулах тухай зар гаргажээ.

 

сонин mn

 

Уг зард: "Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтад “Хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл” арга хэмжээ тусгагдаж, улмаар 2022 онд багтаан эхлүүлэх тухай Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр тэмдэглэл, мөн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 2022 оны 226 дугаар тогтоол тус тус гарсан. Энэхүү төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэр Нийслэлийн 2022 оны төсөвт тусгагдсан ба НИТХ-ын 2022 оны “Нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 65 дугаар тогтоолоор нэршил болон төсөвт өөрчлөлт оруулж, тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээний бэлтгэл ажил” (цаашид “төсөл” гэх) нэршилтэйгээр холбогдох эх үүсвэр нь батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжаар “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-д дээрх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлсэн.

 

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам”-ын техник эдийн засгийн үндэслэл 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид шилжиж ирсэн.

 

Иймд дээр дурдсан шийдвэр болон тогтоол, захирамжийн дагуу “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК нь “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамны суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах, түүнд шаардлагатай инженер-хайгуулын судалгаа, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын ажлын нийт төсвийн тооцоолол хийх ажлуудаас бүрдэнэ" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугамын суурь бүтцийн техникийн зураг төсөл боловсруулах” гэсэн ажилд нийслэлийн төсвийн 19 тэрбум 500 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.

 

Энэхүү тендерын сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/959 дүгээр захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК хийх аж.

 

М.Гал